Ичиножёо дахин нэг даваа авахад “качикоши” хийнэ

2019-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нагоя хотноо сонирхолтойгоор үргэлжилж байна. Энэ тэмцээний гол баатраар Архангай аймгийн малчны хотноос Арлын орныг зорьсон, маэгаширагийн барууны дөрөв дэх бөх “Минато” дэвжээний Ичиножёо А.Ичинноров тодроод байна. Сонирхогчдын зүгээс “сул барилдаантай, идэвхигүй” гэж шүүмжлүүлдэг тэрээр энэ башёд нуруундаа хөнгөн гэмтэлтэй ч бэлтгэл сайтай байгаа гэдгээ харууллаа. Ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг давж, шуугиан дэгдээгээд зогсохгүй, аварга цолтныг давсан бөхөд гардуулдаг “Кимбоши” шагнал хүртэх болзлыг хангалаа. Түүнийг макүчи зиндааны хамгийн хүнд жинтэй бөх гэдгээр нь үзэгчид таньдаг бөгөөд энэ сард 210 кг жинтэй зодоглож байна. Анх 2014 онд дээд зиндаанд дэвшсэн бөгөөд удалгүй сэкивакэ цол хүртэж, ард олноо баярлуулсан хүчтэн юм. Өнөөдөр /2019.07.17/ 11 дэх  өдрийн барилдаанд нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-оргилыг давж, долоон даваа дөрвөн унаатай болсон тэрээр үлдсэн өдрүүдийн барилдаанд олон даваа авч чадвал 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ.  Түүгээр ч зогсохгүй эргэн өндөр цолоо хүртэх боломж бүрэн байгаа юм.  Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06