Ж.Байден Барак Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ

2019-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрийн төлөвлөгөөгөө өнгөрсөн даваа гаригт танилцуулсан билээ. Хөтөлбөрийн нийт төсөв 750 тэрбум ам.доллар байх бөгөөд эрүүл мэндийн цогц системийн шинэчлэл болно хэмээн амалж байгаа юм. Тэгвэл Цагаан ордон дахь Байдены өрсөлдөгч, сенатор Берни Сандерс хувиараа даатгуулах явдлыг багасган, нэг удаагийн төлөлтийн системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм. Энэ нь ерөнхийлөгч асан Барак Обамагийн санаачлан гарын үсгээ зурсан Эрүүл мэндийн хуультай зөрчилдөж байгаа аж. “Эрүүл мэндийн халамжийн бодлого бүгдэд хүртээмжтэй байх ёстой гэж би ойлгож байгаа. Гэвч зарим хүн Б.Обамагийн санаачилсан энэ хөтөлбөрийг хөрснөөс арчих бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь тодорхой харагдаж байна. Миний хувьд ингэж ажиллахгүй” гэж найман жилийн хугацаанд Б.Обамагийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Ж.Байден хэлснийг CNN уламжлав. Харин Сандерсийн үзэж буйгаар америкчууд эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхдээ нэг удаагийн төлөлт бүхий Засгийн газраас авч хэрэгжүүлэх сис­темийг нэвтрүүлснээр хувиараа даатгуу­лагчдын өндөр тоон үзүүлэлтийг багасгах аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэн­дийн үйлчилгээ нь Засгийн газрын даатгалын төлөвлөгөөний зарч­маар явах ёстой гэж тэр харж байна. Тэгвэл Цагаан ордноос төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигч дөрвөн сенатор болох Нью-Йоркийн Кирстен Гиллибрэнд, Нью-Жерсигийн Кори Бүүкер, Калифорнийн Камала Харрис, Массачусетсийн Элизабет Уоррен Ардчилсан намын гол үзэл баримтлал болсон амлалтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэмшигч Д.Трампыг сорихоор болж байна. Б.Обамагийн эрүүл мэндийн хөтөлбөр нь олон жилийн хугацаанд Бүгд найрамдахчууд болон Д.Трампын дэмжигчдийн зүгээс цуцлахыг удаа дараа оролдож байсан үйл ажиллагаа юм. Учир нь Ардчилсан намын хамгийн чухал амлалтын нэг нь энэ хөтөлбөр байжээ. Ж.Байдены эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөө нь 750 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн энэ амлалтад баячуудад өндөр дүнтэй татвар ногдуулж, эрүүл мэндийн даатгалын шийдвэрийг хүмүүс өөрсдөө гаргах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хувиараа даатгуулах эсэх нь тухайн хүний сонголт байх юм. Өмнө нь сенатор байсан нэгэн хүн CNN-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүнд хүргэнэ гэж байгаа нь маш хэцүү амлалт. Үүнийг Конгрессоор батлуулж, дараа нь хэрэгжүүлнэ гэдэг бэрх байх болно” гэжээ. Сандерс өнгөрсөн хугацаанд Б.Обамагийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хүчтэй эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм. “Бүх хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг би эсэргүүцээгүй. Эцэст нь хүмүүсийнхээ талд зогсох уу, даатгалын компаниудын талд үлдэх үү гэдэг асуулттай л хоцорно. Харин би аль талд нь үлдэхээ мэднэ” гэж тэр хэлжээ. АНУ-ын сенатор Майкл Беннет болон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусад гишүүн ч Эрүүл мэндийн үйлчилгээг бүгдэд хүртээх амлалтыг дахин бодож үзэх ёстой гэж харж байгаа юм. Ж.Байден өөрийн эрүүл мэндийн үйлчил­гээний төлөвлөгөөгөө Д.Трампын хэрэгжүүлэхээр төлөв­лөж буй татварын ногдуулалтаас бүрдүүлэх бодолтой байгаа талаар Ж.Байдены кампанийн албаны хүн сэтгүүлчдэд мэдээлжээ. Одоогоор татварын хамгийн өндөр хувь хэмжээ 37 хувьтай байгаа бөгөөд шинэ зохицуулалтаар баячуудад ног­дуулах татварыг 39.6 хувьд хүргэх гэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.17  ЛХАГВА  №141  (6108)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06