Наадмаар 14 хүн усанд энджээ

2019-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.ТҮМЭНДАРЬ Үндэсний их баяр наадмаар онцгой байдлын байгууллагын 5272 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ үеэр аюулт үзэгдэл, ослын 34, объектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэн амь насыг нь аварсан байна. Наадмын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг болон долоон аймагт усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алджээ. Үүнээс гурав нь хүүхэд, 11 нь том хүн байжээ. Баяр наадмын өдрүүдэд ард иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд унаж амь насаа алдах тохиолдол их гарч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажилласаар байна. Он гарсаар нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Осол эндэгдлийн шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ тоохгүй орхих, гол усанд хийлдэг гудастай үлдээх зэрэг хайхрамжгүй байдлаас шалтгаалж байгааг анхаарууллаа. Иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. -Үер усны аюулаас иргэд, жуулчдыг урьдчилан сэргийлэх чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Манай байгууллага жил бүр завьт эргүүл болон цагдаагийн газартай хамтран морьт эргүүл хийдэг. Энэ жил ес дэх жилдээ хийж байна. Он гарснаар завьт эргүүл зургаан хүний амь насыг аварсан. Хар усан тохойгоос Биокомбинат хүртэлх маршрутаар зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл хийнэ. Мөн үүрэн телефоны оператор компаниудтай хамтран урьдчилан сэргийлэх зурвасуудыг илгээсээр байгаа. -Ихэвчлэн ямар шалтгааны улмаас осол эндэгдэл их гарч байна вэ? -Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иргэд маань баталгаатай гарам, гүүрээр гарч, үр хүүхдэдээ анхаарал хандуулж тоомжиргүй орхихгүйгээр аялж зугаалах хэрэгтэй. Орон нутгаар усархаг бороо орж гол, усны түвшин нэмэгдэж байгаа боловч зарим аймагт хуурайшилт явагдаж ой хээрийн түймэр гарах тохиолдол гарсаар байгааг энэ үеэр мөн мэдээлэв. Баярын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Алтанбулаг сумдад нийт зургаан удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт 101 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр 24 албан хаагчийг нисдэг тэргээр хүргэхээр бэлтгэж байгаа аж. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх өдрүүдэд баруун, төвийн нутгийн ихэнх хэсгээр  дуу цахилгаантай бороо орох учир голын эрэг дагуу суурьшиж буй малчид аж ахуйн нэгж байгууллага ард иргэд аялал зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байж бэлэн байдлаа сайн хангаж аян замд гарахыг анхаарууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.17  ЛХАГВА  №141  (6108)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06