Зам тээврийн ослоор нас барах хүүхдийн тоо 40 хувиар өссөн

2019-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН ТЦА-ны УСХ-н мэргэжилтэн цагдаагын дэслэгч П.Пүрэвхандаас баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол ямар байсан, өмнөх оныхтой харьцуулахад ямар байсан талаар тодрууллаа. -Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын хэдэн дуудлага бүртгэгдсэн бэ? өнгөрсөн онтой харьцуулбал ямар байна? -долдугаар сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний ихбаяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. -Ослын улмаас хичнээн хүн бэртэж, гэмсэн бэ? Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн 8 нь зорчигч хэлбэрээр, 4 нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна. -Өнгөрсөн оныхтой харьцуулбал зам тээврийн ослоор нас барах хүмүүсийн тоо буурсан уу? Нэмэгдсэн үү? -Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан боловч бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн. -Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудлыг хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? -Бүртгэгдсэн зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12