Эбола вирус Конгод илэрчээ

2019-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Бүгд Найрамдах Конго улсын өмнөд бүсийн хот Гомад Эболагийн анхны тохиолдол илэрсэн талаар ВВС мэдээлж байна. Энэ хот нь хоёр сая хүний гэр орон юм. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өнгөрсөн ням гаригт автобусаар Гома хотод зорчиж ирсэн нэгэн хуваргад хийсэн шинжилгээгээр вирусын халдвар эерэг гарсан байна. Эрүүл мэндийн сайд энэ өвчин тархах эрсдэл бага байгаа хэмээн онцолжээ. Нэг жилийн өмнө Конгод тархсан Эболагийн өвчлөлийн улмаас 1600 гаруй хүн амиа алдсан билээ. Санваартан энэ өвчнөөр өвчилсөн хүмүүстэй хамт ажиллаж байсан Бутембо хотоос автобусаар 200 км зорчиж Гома хотод хүрсэн байна. “Өвчтөнийг олж тогтоосон бөгөөд хамт зорчсон зорчигчдыг шинжилгээнд хамруулсан учир Гома хотод халдвар тархах эрсдэл бага байна” гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэв. Эбола нь гэнэт өндөр халуурч, сульдаж, хоолой болон булчин өвддөг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Улмаар бөөлжиж, суулган, цус алдаж өвчин хүндэрдэг аж. Халдвар арьсны гэмтэл, шарх, нус, шүлс, цус, ялгадсаар халддаг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06