“Yesterday”

2019-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Алдарт “Битлз” хамтлагийн түүх кино дэлгэцнээ амилна. Гэхдээ энэ удаа өөр хэлбэрээр буюу инээдэм, зөгнөлт хэлбэрээр “Yesterday” хэмээх алдарт дуугаар нь нэрлэсэн энэ киног Их Британийн найруулагч найруулжээ. Харин кино зохиолыг Их Британийн кино зохиолч Кёртис Ричард бичсэн байна. Киноны гол дүрд “Битлз”-ийн дууг амилуулагч дуучин залуугийн дүрд Химеш Пател, Лили  Жеймс, Кэтрин Макиннон, Их Британийн дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Эд Ширан нар тогложээ. 1960, 1970 оны үеэр өрнөх хөгжимт инээдмийн киноны гол  санаа нь Английн эргийн жижигхэн хотод дуучин, хөгжмийн зохиолч Жак Малик хэмээх залуугийн алдартай дуучин болох хүсэл нь сарниж явааг өгүүлнэ. Гэвч тэрээр нэг өдөр машинд мөргүүлээд сэрэхдээ Ливерпулийн алдарт дөрвөлийг огт байгаагүй гэдгийг мэднэ. Ингэснээр тэрээр менежер Дебрагийнхаа тусламжтайгаар хүмүүсийн өмнө нь сонсч байгаагүй дуунуудыг дуулснаар алдартай болно. Гэвч од дуучин болсноор түүнд ганцхан итгэж байсан хүн болох Элли Эпплетоныг алдах асуудал тулгардаг байна. Тиймээс Жак Малик хайр сэтгэл хэрэгтэй болохыг харуулахын тулд шинэ, хуучин амьдралын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн Лос Анжелес руу нүүнэ. Харин “Битлз” хамтлагийн түүхийг харуулсан инээдмийн кинонд дуучин Эд Ширан Жак Маликийн уран бүтээлийг бусниулахыг хүсдэг хүний дүрийг бүтээсэн байна. Их Британид өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 21-нд кино зураг авалтаа эхэлжээ. Түүнчлэн киноны зураг авалтын нэг хэсгийг дуучин Эд Шираны хийсэн дөрвөн тоглолтын дараа Их Британийн Уэльсийн орны нийслэл Кардиффийн Миллениум цэнгэлдэх хүрээлэнд авсан байна. Кинонд дуулах “Битлз” хамтлагийн дууны эрхийг авахын тулд 10 сая ам.доллар зарцуулснаас гадна өнгөрсөн хоёрдугаар сард киног “Yesterday” гэж нэрлэхээр болсон гэж мэдэгджээ. Кёртис Ричард “Биллбоард” энтертайнментэд “Би анх энэ санааг гаргасан гэж гавьяаг шаардаж чадахгүй. Гэхдээ би энэ ажлын нэг хэсэг” гэж ярьжээ. Харин Жак Маликийн дүрийг бүтээсэн Химеш Пател “Эд Шираныг хараад их хачин этгээд гэж бодсон. Гэвч тэр их тайван, ер бусын хүн. Надад  цэнгэлдэх хүрээлэнд хэрхэн тоглолт хийх талаар зарим зөвлөгөө өгсөн шүү. Тэрээр адреналин ялгараад ирэхээр цугласан хүмүүс толбо болж хувирдаг гэж хэлсэн” хэмээн ярьсан байна. Ливерпулын алдарт дөрвөлийн дууг дуулснаар нэрд гардаг залуу дуучны тухай өгүүлэх кино энэ сарын 10-наас “Өргөө”, “Тэнгис”, “Гэгээнтэн” кино театрт гарч байна. https://www.youtube.com/watch?v=6uqvgPm8U4c Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06