Б.Цэрэнтогтох: Шагайн спортын оргилд нь хүрнэ

2019-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Шагайн харвааны хамгийн залуу тамирчин, Монгол Улсын мэргэн Б.Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Бямбын Цэрэнтогтох гэдэг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Одоо 18 настай. Монгол Солонгосын политехникийн коллежид хэвлэлийн график, дизайнерийн чиглэлээр сурдаг. -Хэзээнээс шагайн спортоор хичээллэсэн бэ.  Яагаад энэ спортыг сонгох болов? -Би есөн настайгаасаа эхэлж шагай харваж байна.  Аав, ах хоёр маань шагай харвадаг. Тэднийгээ дагаж тоголж эхэлсэн. Ах маань Монгол Улсын Дархан мэргэн, спортын мастер хүн байдаг. -Анхны тэмцээн тань хэзээ байв? - Сумын  наадмын харваа миний анхны тэмцээн байсан. Сэтгэлд үлдсэн тэмцээн гэвэл энэ жил УАШТ багаараа гуравдугаар байр эзэлсэн.  Мөн би дүүжин харваанд орж гуравдугаар байранд орж Монгол Улсын мэргэн цол хүртсэн . -Таны хувийн амжилтуудаас сонирхоё? -2013- 2016 он хүртэл Өвөрхангай аймагт багаараа гурван удаа түрүүлж, дөрвөн удаа шөвгөрч, 15 настайдаа аймгийн гоц мэргэн цол хүрсэн. Тэгээд энэ жил УАШТ-ээр Улсын мэргэн цол хүртсэн. -Цаашдын зорилго тань юу вэ? -Аав ээж минь намайг их дэмждэг. Ээж минь хол ч бай, ойрч бай тэмцээнд явах бүрт духан дээр минь үнсээд сүү өргөж үлддэг. Үнсүүлэхгүй бас сүү өргөхгүй бол би хожигдох юм шиг санагддаг. Аав ээжийнхээ энэ их итгэл, сэтгэлийн хариуг шагайн спортын оргилд нь хүрч хариулна гэж боддог. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06