Ираны цөмийн хөтөлбөр дэх хоригуудыг эргэж харахыг хүсэв

2019-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Их Британийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жереми Хант Ираны цөмийн хөтөлбөрийн ээдрээг задалж, тус улсад тавьсан хориг арга хэмжээнүүдийг зөөллөх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэнийг ВВС дамжуулав Тэрээр Европын холбооны Гадаад хэргийн сайд нартай Бруссельд уулзах үеэрээ энэ талаар дэлгэрэнгүй ярихаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд энэ хэлэлцээрт АНУ татгалзсан хариу өгсөн юм. Хэлэлцээр ёсоор Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарласнаар эдийн засгийн хоригуудыг намжаах боломжтой болох юм. Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг Их Британи олзолсны дараа хориг арга хэмжээнүүдийг чангаруулсан билээ. Ноён Хант өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ тус онгоцыг Хааны тэнгисийн цэргийн хүчин саатуулсан байна. Энэ тээвэрлэлт нь Сирид нефть нийлүүлэх зорилгогүй байсан гэдгийг нотолбол Их Британи хөлөг онгоцыг чөлөөлөх аж. Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон бөгөөд Европын түншүүд болох Франц, Герман улс хэлэлцээрийг дэмжсэн байр суурьтай байна. Их Британи, Франц, Герман улс хэлэлцээрийг дэмжихээ мэдэгдсэн байна. Гэвч тэд хамтарсан мэдэгдэлдээ АНУ-Ираны харилцаа ихээхэн хурцадмал байгаа нь гүн гүнзгий бэрхшээл үүсгэж байна хэмээжээ. “Хориг арга хэмжээнүүдийг зогсоож, хариуцлагатайгаар хандах цаг болсон. Мөн яриа хэлэлцээг сэргээх цаг болсон гэдэгт бид итгэж байна. Бүх талууд боломжтой үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн хамт түр зогсолт хийх цаг болсон” гэж энэ мэдэгдлийн үеэр онцолсон байна. “Цөмийн баяжуулалтын хязгаарыг эвдэх нь хэлэлцээрийг тасалдуулах магадлалтай” гэж Ираны талаас энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Олон улс орон цөмийн зэвсэг дэлгэрүүлэн хөгжүүлэхийн эсрэг санаачлага авч хэрэгжүүлсний дараа Иран улс 2015 онд Урт хугацааны хамтарсан хөтөлбөрийн төлөвлөгөө нэртэй хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Ингэхдээ тус улс цөмийн хөтөлбөрөө энхтайвны замаар, хязгаартайгаар, мөн олон улсын ажиглагчдын хараа хяналт дор хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн юм. Хариуд нь хэлэлцээрт гарын үсэг зурсан талууд болох Их Британи, Франц, Герман, Хятад, ОХУ улс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсан байдаг. Өчигдөр болсон уулзалтын үеэр ноён Хант “Ойрхи Дорнод хэдийнэ манай гаригийн хамгийн тогтворгүй бүс болоод байгаа нь үнэн. Гэвч өөр бусад талууд цөмийн зэвсэг агсаад эхэлбэл хүн төрөлхтөнд бодитоор аюул заналхийлнэ” гэж мэдэгдсэн байна. Барак Обама засаг захиргаагаа төлөөлж байхдаа энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Гэвч өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ хэлэлцээрийг хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзээд татгалзсан хариу өгсөн билээ. Бусад талууд ноён Д.Трампыг одоо ч шүүмжилдэг. Түүнийг хэлэлцээрт эргэн орохыг санал болгосон хэвээр байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.16  МЯГМАР  №140  (6107)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06