Аймгуудын наадамд хэн түрүүлэв?

2019-07-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр боллоо. Аймгуудын наадамд хэн, хэн түрүүлснийг хүргэе. Архангай аймаг  Д.Ням-Очир түрүүлж, арслан цол хүртэв.   Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэсэн байна.  Баян-Өлгий аймаг Аймгийн заан М.Аманбек түрүүлж ,  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, «Өлгийн хүчтэн» бөхийн дэвжээний бөх, Аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэжээ.  Баянхонгор аймаг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж,  Жинст сумын харьяат, Аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэсэн.  Булган аймаг Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан П.Даваадорж түрүүлж,  Хишиг-Өндөр сумын харьяат, Аймгийн харцага Б.Түвшинтөгс үзүүрлэсэн. Говь-Алтай аймаг Бигэр сумын харьяат Ц.Эрхэмбаяр түрүүлж,  Хөхморьт сумын харьяат, Аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэсэн байна. Дархан-Уул аймаг Дархан-Уул аймгийн нэмэх начин, Төв аймгийн уугуул н.Төгөлдөр түрүүлж,  Архангай аймгийн харьяат, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын заан Э.Мөнхжаргал үзүүрлэжээ. Дундговь аймаг Гурвансайхан сумын харьяат, аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан үзүүрлэв. Завхан аймаг  Тосонцэнгэл сумын харьяат Аймгийн нэмэх начин М.Амарсанаа түрүүлж, Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Орхон аймаг Архангай аймгийн Хайрхан сумын уугуул  Цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Завхан аймгийн харьяат, Аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэв. Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Аймгийн харцага М.Адьяахүү түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүлэв.  Өвөрхангай аймаг Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Алтан хүч” компанийн бөх, аймгийн харцага Х.Энхчулуун түрүүлж, Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Тэргэл мөнх” компанийн бөх, аймгийн начин Ж.Бямбадонид үзүүрлэв. Сэлэнгэ аймаг Аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, Мандал сумын харьяат, “Мон зул” компанийн бөх, Аймгийн арслан М.Баярбаатар үзүүрлэжээ. Сүхбаатар аймаг. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн заан Ч.Энхмөнх түрүүлж, Дарьганга сумын харьяат, Аймгийн заан М.Гансүх үзүүрлэжээ. Төв аймаг Баян сумын харьяат, Аймгийн харцага Д.Батсүх түрүүлж, Өндөрширээт сумын харьяат, Аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэжээ.  Увс аймаг Хяргас сумын харьяат аймгийн арслан Ц.Мѳнхбаяр түрүүлж,  Тэс сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Х. Мөнхжаргал үзүүрлэжээ. Ховд аймаг Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлж, Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоожүзүүрлэв.  Хөвсгөл аймаг Галт сумын харьяат, Аймгийн начин Буянтогтохын Пүрэвдорж түрүүлж,  Шинэ-Идэр сумын харьяат, Аймгийн харцага Л.Энхбат үзүүрлэв.  Хэнтий аймаг Батширээт сумын харьяат, Аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэжээ. Одоогоор Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн наадам болоогүй байна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06