Э.Цогбаяр: Нүдэндээ нулимстай мэргэн цол хүртлээ

2019-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Сур харваанд 40 сумнаас 39 онож Монгол Улсын “Мэргэн” цол хүртсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Цогбаяртай ярилцаа. -Хэзээнээс сурын спортоор хичээллэх болсон бэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү? -Би одоо 30 настай. 2008 оноос эхэлж сурын спортоор хичээллэх болсон. 2007 онд Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн холбоо”-ны харваачидтайгаа наадмын бэлтгэлд гараад тэр цагаас хойш хичээллэж байна. -Бэлтгэл сургуулилалт гээд ажил амьдралаа хэрхэн зохицуулж байна? -Би хувиараа бизнес эрхэлдэг. Улирлын чанартай буюу өвөлдөө ажилладаг. Тиймээс зундаа бэлтгэл сургуулилтдаа анхаарч чаддаг. -Энэ спортод таныг хөтөлж оруулсан хүн хэн бэ? -Монгол Улсын гоц мэргэн С.Өлзийсайхан найз маань энэ спортоор хичээллэх гол шалгаан болсон. Дээр хэлсэнчилэн Төв аймгийн багийхантай найзыгаа дагаж тэдний бэлтгэлийг сонирхсоноос үүдэлтэй. Багш нар минь гэвэл Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг, Монгол Улсын гоц харваач Л.Сүхбат  багш нарынхаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийж байна -Өмнөх амжилтууд болон түрүүлсэн сэтгэгдэлээ хуваалцахгүй юу? -2009 онд 40-32 онож спортын мастер цол, 2012 онд аймгийн мэргэн цол, 2013 онд Улсын баяр наадамаас мөнгөн медаль хүртсэн. Энэ олон жилийн дараа түрүүлсэндээ сэтгэл маш их хөдөлсөн. Монгол Улсын мэргэн төрлөө гэхэд нь өөрийгөө гэж мэдээгүй байсан. Нэрийг минь дуудах агшинд нүдэнд минь нулимс дүүрээд ирсэн. Багш нар болон, найз нөхөд гэр бүлийхэндээ маш их баярлалаа. Энэ бүхэн та нарын минь хүч хөдөлмөр, ач гавьяа юм шүү. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06