Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлж, таван өрөө байр бэлэглэв

2019-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн. Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш 30 жилийн дараа Хэнтий аймгаас төрсөн Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг өнөөдөр /2019.7.13/ Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Э.Оюунболдын цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө. Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" хэмээв. Дашрамд дурдахад Улсын залуу аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш Дагестанд тусгайлсан бэлтгэл хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын бэлтгэл сайн байжээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06