Танилц: Үндэсний сурын харвааны шилдгүүд

2019-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачдад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын цол олголоо. Эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Цогтбаяр Монгол Улсын Мэргэн цол хүртлээ. Мөн  40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн ажилтан “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Ганчулуунд “Монгол Улсын Гарамгай харваач цол, 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул Зэлмэ сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын “гоц харваач” олголоо. Түүнчлэн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахир” багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 33 онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн, Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” тус тус цол олгов. Баяр наадмын сур харвааны ерөнхий шүүгч, спортын мастер Б.Нямбаяр “Гурав хоног маш өндөр шалгуур дор сайхан наадлаа. Алтан шар зурхайдаа эрэгтэй эмэгтэй хоёр шинэ мэргэн өлгийдөж авлаа. Эрэгтэй харваач маань ганцхан сум алдаж, эмэгтэй харваач маань гурван сум алдаж өндөр оноотой түрүү байрууд гарлаа. Манай холбооны зүгээс баяртай байна” гэв. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06