Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

2019-07-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Д.Цэрэннадмид

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам гурван өдөр үргэлжилж сүр жавхлантай өндөрлөлөө. Уг наадмын сүүлчийн өдөр буюу 7 сарын 12 нд наадам өндөрлөхөд үндсэн төрөл морь, бөх, сур шагайн харвааны шилдгүүд тодорсон юм аа. Хүй долоон худагт соёолон морьд, дааганы уралдаан болоход зургаан нас дотроо хамгийн хурдан гэгдэг соёолонгийн уралдаанд 170 гаруй хурдан хүлэг уралдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн хээр соёолон түрүүлсэн бол, дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат  Г.Чинзоригийн хээр даага түрүү магнай боллоо. 

Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сориход эрэгтэйчүүдээс Төв аймгийн Зуун мод клубын харваач аймгийн мэргэн Э.Цогтбаяр эмэгтэйчүүдээс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат аймгийн мэргэн Ө. Хатанболор нар түрүүлж улсын мэргэн цол хүртэцгэлээ.

Тэгвэл шагайн харваанд 96 багийн 700 гаруй харваач оролцсоноос Улаанбаатар төмөр замын улсын үлэмж дархан мэргэн Л. Болд ахлагчтай баг түрүүлэв. Эдний баг улсын баяр наадамд дөрөвдэх  түрүүгээ авч байгаа нь энэ юм. 

Үндэсний бөхийн барилдаан онц сонирхолтой бөх сонирхогчдын таавар эвдсэн шинжтэй бол эр чадал уран мэхээ уралдуулан барилдхад 512 хүчтэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд хоёр дахь түрүүгээ авснаар Монгол улсын 24 дэх аварга цолтон боллоо. Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурь үзүүрлэв. Мөн улсын харцага цолтон нэгээр нэмэгдсэн нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар байсан бол Өвөрхангайн Д.Цэдэнсодном, Хөвсгөлийн А.Давааням, Сэлэнгийн Б.Орхонбаяр, Г.Баярбаатар, Увсын Ж.Ням-Эрдэнэ нарын аймгийн таван арслан улсын баяр наадамдаа тав давж улсын начин болсон байна.  

Эх сурвалж: www.polit.mn 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06