Морь бариач Ч.Чулуунбат: Хүүхэд, морь хоёр эсэн мэнд ирж л байвал тэр хамгийн сайхан наадам

2019-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Улсын их баяр наадамд айраг, түрүүнд орж ирсэн хурдан хүлгүүдэд эзнээс нь түрүүлж цулбуурыг нь атгадаг эрхэм үүргийг наадамчин олныхоо өмнөөс хүлээсэн Улсын морь бариач Ч.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр хүй долоон худгийн дэнж дээр 14 жилээ айраг түрүүний морь барьж байгаа бөгөөд айргийн гуравт хурдалсан бүх морийг барьж цоллодог  байна. -Сайхан наадаж байна уу.  Таны ажил их хүндтэй сайхан юм аа? - 2005 оноос хойш одоог хүртэл 14 жил Улсын их баяр наадам, Бүсийн хурд Дүнжингарав зэрэг томоохон  наадмын бүх насны морьдын уралдааны айргийн гуравт хурдалсан хүлгүүдийг барьж цоллож байна. 2007 онд улсын морь бариач цолыг авсан. -14 жил гэхээр баяр наадаар гэрийнхэнтэйгээ өнгөрөөх, нутаг ус руугаа аялах зав гардаггүй байх нь ээ? -Жил бүр хүй долоон худгийн дэнж дээр долдугаар сарын 9-14-нд байдаг.  Гэрийн бараа хардаг хүн шүү дээ. 14 жил нутгийнхаа наадам, Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж бөхөө ч харж чадахгүй л завгүй байлаа. -Хурдан морь барианд орохоор  омогшил төрж, хоолой зангираад л ирдэг..? - Тэгэлгүй яахав. Халхын сайхан дөрвөн зүг найман зовхисоос ирсэн жавхаатай, шандастай хурдан хүлгүүдийг уяачаас нь түрүүлж цулбуураас нь атган, бүсэндээ хөлс хусагч хийж, даага, ялангуяа соёолон дээр их омогшдог. Хүүхдийн гийнгоолох дуун, морины зурвас руу тэмүүлэх морьд тэр л агшин их сайхан. Хүүхэд морь хоёр эсэн мэнд ирж л байвал тэр наадам хамгийн сайхан наадам. Айргийн гуравт орсон морийг барихдаа би уяачаас нь илүүтэйгээр баярлаж, омогшдог. -Энэ жилийн наадмын өнгийг та хэрхэн харж байна вэ? -Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол газар газрын хурдан хүлгүүд шандасаа сорихоор ирсэн байна. Хөл хөдөлгөөн тун их байна. Соёолон насанд хүмүүс их ирж үздэг ч энэ жилийнх шиг энэ дэнжийг тэр аяар нь дүүргэсэн хүмүүс байгаагүй юм. Их өргөн дэлгэр, өтгөн болж байна. -Олон жил морь барьсан хүнд хуваалцмаар сайхан дурсамж бий биз? -Дорнод аймгийн одоо Улсын тод манлай уяач болчихсон байгаа хүний морийг аймгийн алдарт уяач байхад нь дааган насанд нь айргийн гурав, дараа жил шүдлэн насандаа мөн л аргийн гурав, түүний дараа жил хязаалан насандаа мөн л айргийн гурав надаар бариулж цоллуулсан. Энэ л миний сэтгэлээс огт гардаггүй их сайхан дурсамж. Морь барьдаг таван хүнээс нэг хүний нэг морийг жил дараалан барьсан бариач байхгүй. Үүгээрээ би их бахархдаг. - Гэр бүлийнхээ талаар танилцуулаач? -Манай гэр бүлийн хүнийг Ш.Цолмон гэдэг.. Батлан хамгаалахын морин спорт сургалтын төвд багшилж байсан. Хүү маань Хөх хотод морин циркээ сурталчилж байна. Морин спортын нэгдүгээр зэрэгтэй. Манай гэр бүл бүгдээрээ моринд их элэгтэй хайртай. Би өөрөө ч багадаа хурдан морь унадаг хүүхэд байлаа. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06