Энэ жилийн баян ходоод дараа жилийн түрүү магнай болоорой

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар хаалтаа хийлээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хурдан дааганы уралдаанд газар газраас шигшигдэж ирсэн 200 гаруй даага уралдснаас энэ жилийн дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  уяач Г.Чинзоригийн халтар  даага түрүү магнай хүртэж түмэн олноо баярлуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Архангай аймгийн Р.Дуламсүрэнгийн халиун даага  аман хүзүүн орсон “Уг нь түрүүлж орж юм. Тэгсэн дахин ухраагаад үзэхэд аман хүзүү байлаа.Миний шувуун саарал азарганы төл. Энэ жилийн наадамд азарга маань айргийн авд хурдалсан. Одоо даага маань аман хүзүүдлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Архангайчууддаа мэнд дэвшүүлмээр байна. Мөн нийт Монгол зон олон минь дэнж хотойтол сайхан наадаарай гэж хэлмээр байна” гэлээ. Монголчууд хэзээнээс энэ жилийн баян ходоод түрүү жилийн түрүү магнай хэмээн бэлэгшээн ирсэн дааганы уралдаанд баян ходоодонд орсон сартай шарга дааганы уяа сойлгийг нь тааруулсан аймгийн алдарт уяач Архангай аймгийн харьяат Болдбаатар “Даага маань улсын их баяр наадамд уралдаж үзлээ. Жоохон тэвдээд байх шиг байна. Явсангүй дараа дараагийн олон наадамд түрүү магнай, айраг авах байх. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна” гэсэн юм. Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн зургаан насны морьдын уралдаан өндө зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдал, жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдан, уухайн дуу хүй долоон худгаа хангинасан, түрүү магнай барианд орж ирэхэд Монгол хүний омогшил, бахархал зэрэг төрүүлэм, айрагдсан моридыг харж уяачтай нь цуг нууцхан хоолой зангируулам сайхан болж өндөрлөлөө. Дашрамд барианд унаачгүй хоёр даага орж ирсэн бөгөөд мэргэжилтнүүдээс тодруулахад мориноосоо унасан бөгөөд бэртэл эмтэл аваагүй гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06