Улсын харцага Д.Анарын талаарх онцлох 8 баримт

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа энэ цагт өндөрлөлөө. Харцага цолны даваанд тунаад байсан Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Анар нарын барилдаан наадамчин олны хүсэн хүлээсэн барилдааны нэг болсон. Барилдаанд Улсын начин Д.Анар давж, харцага цолны болзол хангалаа. Д.Анарын талаарх онцлох 8 баримтыг хүргэж байна.
-Тэрээр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын начин цолтой. ОБЕГ “Аврагч” спорт хороо, “Бүрэн дуулга” ХХК, “Дурогош”ХХК-иар овоглодог.
-Тэрээр Дашбалбар суманд наймдугаар анги хүртлээ сурсан. Тэр тус аймагт “үе чацуутан” гээд тэмцээн болдог байжээ. Тэрээр “Миний анхны багш цэргийн начин Мөнхжаргал гэж хүн бий. Багш маань намайг тэр тэмцээнд их авч явдаг байсан. Тэр барилдаанд түрүүлснээр бөхийн зам руу орсон гэж боддог. 17-той настайгаасаа хойш тууштай бэлтгэл хийж эхэлсэн” гэлээ.
-Д.Анар Японд жүдогийн сургуульд сураад, бэлтгэл хийгээд гурван жил болжээ. Тэнд бэлтгэл гэж яг юу байдгийг, бэлтгэлийн ачаалал гэж юу болохыг ойлгосон гэсэн.
-Хоёр дахь жилдээ улсын наадамд барилдаад 23 настайдаа начин болсон. Хамгийн залуу улсын цолтон.
-Гэхдээ түүний багш “Манай Анар улсын заан болно оо” гэж их хэлдэг байжээ. Тэрээр “Би ч багаасаа тэгж хүсч мөрөөдсөн. Ер нь улсын заан цолыг их сайхан цол гэж бодож явдаг” гэжээ.
-Түүнийг бөхийн хорхойтнууд хөмөрдөг Анар гэх нь бий. Учир нь түүний үндсэн мэх хөмрөх. Тэрээр “Би уг нь хөмрөнө гэж боддоггүй. Сурсан мэх гэдэг чинь болдоггүй хэрнээ сурцаараа орчихдог юм билээ” гэсэн байдаг.
-Д.Анарын гэр бүлийн хүнийг Хоролсүрэн гэдэг. Төв аймгийн Баянцогт сумын гаралтай. Цэргийн дэслэгч цолтой ажилладаг. Эхнэр нь жүдогоор хичээллэдэг байжээ.
-Түүний улсын начин болоход УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр өрөө байр, Х.Болорчулуун гишүүн Дорнод аймагтаа хоёр өрөө байр бэлэглэж байжээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06