Онцлох бөх: 21 настай шинэ начин Б.Орхонбаяр

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр ёслол төгөлдөр үргэлжилж байна. Тэр дунд Үндэсний бөхийн барилдааны тавын даваа наадамчин олныг суудлаас нь өндөлзүүллээ. Тавын даваанд таван шинэ начин төрсөн нь аргагүй л  наадамчдыг  цэнгүүллээ. Шинэ начингуудын дундаас Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Орхонбаяр онцгой байлаа. Тэрээр 21 насандаа уран мэхийг уралдуулж Улсын начны болзол хангаад байна. Б.Орхонбаяр өнөө жилийн наадамд аймгийн арслан  Ц.Сандагдоржоор тав давж нутгийн зон олон Монголчуудынхаа сэтгэлийг баясгалаа. Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Цагааннуур сумд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн Б.Орхонбаяр 95 кг жинтэй, 180 см өндөр. Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж, гурван жилийн өмнө Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон. Өнгөрсөн жил Сэлэнгийн наадамд зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, аймгийн арслан цол хүртсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06