Шинээр төрсөн начингуудын хэн нь хэн бэ?

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс одоогоор таван Улсын начин цолтон төрөөд байна. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа. Тэд талаарх мэдээллийг хүргэе. Улсын начин Н.Баярбаатар:  Тэрээр Сэлэнгэ аймгийн  Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, начин цолны болзолыг хангалаа.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын бөх. 2015 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цолны болзол хангаж байв. Улсын начин  Ж.Ням-Эрдэнэ: Улсын заан Н.Жаргалбаяраар тав давсан. Увс аймгийн Тэс сумын харьяат бөх. Тэрээр 2016 онд аймгийн заан, 2018 онд  Увс аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цолны болзол хангасан юм.  Аймгийн арслан Б.Цэдэнсодном: Улсын харцага Х.Гантулгаар дөрөв давлаа.  Тэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат.  Их Монголын хүчтэн дэвжээний бөх. Улсын начин Б.Орхонбаяр:  Тэрээр аймгийн арслан  Ц.Сандагдоржоор тав давлаа.  Сэлэнгүүд ч түүнийг начин болно хэмээн хүлээж, захыг нь мушгиж байсныг үгүйсгэхгүй юм. Учир нь Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гарын шавь нарын нэг бөгөөд  багшийнхаа эрдмийг эзэмшиж яваа залуу бөх юм. Улсын начин А.Давааням: Улсын харцага М.Бадарчаар тав давж, начин цолны болзол хангалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх юм. 2010 онд  Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан А.Батмөнхөөр долоо даван түрүүлж  Аймгийн арслан цол хүртсэн байдаг. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06