Монголчуудыг сэрээдэг "Сэрсэн тал”-ын түүх

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хөгжмийн зохиолч  Б.Шарав гуай баяр наадмын босгон дээр  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.   Баярын энэ л өдрүүдэд түүний бүтээсэн "Сэрсэн тал” олон түмний сэтгэлийг сэрээдэг.  Тэгвэл Монголын "Сэрсэн тал” хэрхэн бүтсэн талаар багахан түүхийг өгүүлье. Тэрээр 1984 онд "Сэрсэн тал”-ыг бичсэн.   Тухайн онд Улс тунхагласны 60 жилийн ой тохиож байсан гэдэг. Нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулуун гуайн удирдлагаар "Сэрсэн тал"-ыг тоглож байсан.  Анх тоглогдохдоо л олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл дардан замаар явж байгаа байх.  Энэ Б.Шарав гуайн Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн түүний анхны бүтээл байлаа.  Түүнээс хойш маш олон тоглогдсон гэдгээрээ онцлогтой. Магадгүй түүний бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон нь энэ бүтээл гэдгийг нэгэнтэй  хэлж байв.  Ерөнхийдөө энэ бүтээл нь захиалгаар бүтсэн байдаг.  Б.Шарав гуайг тухайн үед Төрийн тоглолтыг найруулж байсан Н.Жанцанноров гуай /сая тэд хамтдаа Хөдөлмөрийн баатар болсон билээ/ дуудаад ардын найрал хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй байна гэсэн гэдэг. Сургуулиа дөнгөж төгссөн  Б.Шаравын хувьд нэлээд хүндсэн даалгавар байсан гэдэг.  Тэрээд  "За, би бичье ээ” л гэсэн байна. Тэрээр энэ тухайгаа " Харин их амархан бичсэн дээ. Одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байжээ гэж бодогдох юм алга. Нэг л мэдэхэд дууссан. Дуусчихаад найрал хөгжмийнхөнтэй дуугаргаж үзлээ. Ж.Чулуун гуай удирдаж байсан. Концертын найруулагч, зохион байгуулах комиссынхон гээд олон хүн сонссон. Аргагүй шүү дээ, нарийн хяналттай байсан үе юм чинь. Жаахан засвар оруулж байсан санагдаж байна.  Тэгж энэ бүтээл минь бүтсэн байдаг” гэлээ. Б.Шарав гуай багадаа хурдан морь унаж хөдөө өссөн. Малчны хүүхэд. "Сэрсэн тал”-ыг бичихэд түүний бага ахуй насны амьдрал ихээхэн нөлөөлсөн гэдэг. "Сэрсэн тал” болерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байжээ. https://www.youtube.com/watch?v=wugPuBX0EwM Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06