У.Хүрэлсүх: Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй байна

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхий сайд У.Хүрэлсүх түмэн олондоо хандан баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.  Түүний мэндчилгээг хүргэж байна. Элэг зүрхний хойморт орших Эх сайхан нутагтаа аж төрөн буй монголчуудаа, Эх дэлхийн хаяа хязгаарт тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан эх оронд минь баяр наадмын уухай сэтгэл огшоон цангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго таарч, эрэмгий хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, эрхий мэргэн харваачдын цэц хараа жигдэрч, Монгол олон түмний минь мэлмийг баясгаж, сэтгэлийг хөглөсөн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна. Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам юм. Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүчирхэг төрт улсыг байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, Тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавъяа, түүх цадигийн тухай энэхүү баярын өдөр бахархан тэмдгэлэхэд таатай байна. Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай. Айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06