Онцлох хүн: Өмнөд Австралиас ирсэн харваач Роберт Штузел

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХАН Баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.  Энэ удаа Өмнөд Австралиас ирсэн харваач Роберт Штузелтэй цөөн хором ярилцлаа. -Сайхан наадаж байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайхаан та сайхан наадаж байна уу. Намайг Роберт Штутзел гэдэг. 44 настай. -Хэзээ Монголд ирсэн бэ. Монголд ямар ажил хийдэг вэ? -Гурван жилийн өмнө Өмнөд Австралиас ирсэн. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань уул уурхайн компанид ажилладаг. Би гэр бүлийнхээ арын албанд зүтгэдэг дээ. -Яагаад нум сумыг сонгон хичээллэх болсон бэ? -15 настайгаасаа нум сумаар хичээллэсэн. Ан гөрөөнд их сонирхолтой байлаа. Туулай, шувуу зэргийг агнадаг байсан. Монгол нум сумаар өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлж хичээллэсэн. Хоёр дахь жилдээ наадмын харваанд оролцож байна. Монгол харваачид маш чадварлаг. Би Монгол сурын харваанд дуралчихаад байна. Тийм ч учраас бага охиндоо сур харвахыг зааж өгч байгаа. -Монгол наадмын тухай таны сэтгэгдэл ямар байна вэ? -Монгол наадам үнэхээр  гайхалтай санагддаг. Хүн бүр наадмаар үндэсний хувцсаараа гоёдог. Төрийн тэргүүнээс эхлээд нялх балчир хүүхэд хүртэлээ өмсдөг нь надад сайхан санагддаг. Би ч бас гоёх дуртай. Дээл өмсөөд нум сумын хэрэгсэлээ бариад явахаараа өөрийгөө Монгол хүн болсон мэт төсөөлдөг. Мөн жуулчдад энэ сайхан соёлоо нэг дор харуулах боломжыг олгодогт баярладаг шүү. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06