Хүй долоогоос л үүнийг мэдэрч болно

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.НАМУУНТАМИР Дэлгэсэн торго шиг ногоон талд танан цагаан гэрүүд айлсаж, дэлхийд цуутай хурдан хүлгүүд хүүхдийн гийнгоонд уяа нь эвлэж, айраг үнэртсэн хөдөө талаас эр бор харцага шуранхайлж адууны хийморьтой монголчууд хулсан хусуураа зэхэж Ардын хувьсгалын 98 жилийн ойн их баяр наадамд хурдан хүлгээ сойсон уяачид Хүй долоон худагт гал галаараа буудаллажээ. Үе үехэн сүүлээ шарваж ялаа үргээчихээд үүргэлэх морьдоо тайвнаар ажиглан харц тогтоож, айраг шимэн суух Дундговь амгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Ганцогтийн хүй долоон худагт байрлах эгэл уяачийн гал дээр хэсэг саатлаа. Уяан дээр хөлс нь бүрэн хатаж амжаагүй гурван морь сойлттой харагдана. Улсын их баяр наадамд гурвуулаа шандасаа сориод ирсэн нь энэ. Тэрбээр морь уяад зургаан жил болж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жил улсын их баяр наадамдаа морио хурдлуулж байгаа аж. Хязаалан насанд уралдсан зээрд үрээ нь 21-т хурдалж, Хээр азарга нь 18-т давхисан байна. Тэрээр хээр азаргаа байн байн санаашран харж, "энэ маань аймаг, бүсийн наадмуудад хэд хэд айрагдсан. Одоогоор улсад айрагдаж амжаагүй ч Говь Шанхийн хурд, Сэлэнгэ аймгийн Атарын 60 жилийн наадамд айрагдсан амжилттай. Миний морьд бүгд Сүхбаатар аймгийн угшилтай адуунууд. Хэзээнээсээ Сүхбаатар аймаг хурдан хүлгүүдтэй гэдгийг хэн бүхэн мэднэ дээ" хэмээн бахархангуй хэлж байсан юм. Цааш гэрт нь орвол чамин сийлбэртэй хийцтэй найман ханатай гэрт найр болж буй мэт гэрийн хоёр талаар зассан ширээнд зургаан хүн цомцойн сууна. Биднийг ороход түүний эхнэр их л уриалгахнаар хүлээн авч айраг аягалангаа унаач хүүхдэд хүйтэн ундаа аягалан, "өлссөн үү, халууцаж байна уу яаж байна" хэмээн санаа тавина. Мөн түүний хурдан хүлгүүд дан ганц Сүхбаатар аймгаас ч биш Дорнод, Хэнтий, Өвөрхангайгаас цугласан хурдан адуунууд бий аж. Ч.Ганцогт "Би зуны амралтаараа бусад сумын төвийн хүүхдүүдтэй адил өвөө эмээ дээрээ очиж тусалдаг байсан. Одоо бодохнээ тэр л зуны өдрүүд намайг өдий зэрэгтэй уяач болгож, моринд хайртай болох замналын эхлэл болсон байх. Жаахан хүүхэд гэж гололгүй өвөө маань эмнэг ч бас сургуулж байсан. Багаасаа л адуунд их хайртай хүүхэд байлаа" хэмээсэн юм. Хурдан морины уяан дээрх морьдын хомоол, хөлсний үнэртэй холилдон хамар цоргим сайхан үнэртэж байв. Эдгээр хүлэг дэлхийн ногоон хөрсийг дөрвөн туурайгаар тамгалж, дээд хөх тэнгэрийг дурдан шаргал тоосоор эмжиж, хөндий талаар хүүхдийн гийнгоо хадааж, уяачийн хулсан хусуур дүүрэн сувдан хөлс бөмбөрч их төрийн есөн цагаан туг монгол түмний босоо цагаан хийморьтой наадмын эгэлхэн уяачийн гал нэг ийм. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06