Давид Варбуртон: Наадамд Лос Анжелесаас тав дахь жилдээ зорьж оролцож байна

2019-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар сүр дуулиантай эхэлсэн юм. Дээлтэй Монгол наадмын баярын параданд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргүүд, Гандантэгчинлин хийд, бяцхан мисс ОУ-ын Хүүхдийн байгууллага, Нийслэлийн хүрээ амаржих газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшай аймгийн эзнээ хошууны Торгуд хувцас заслын компанийн төлөөлөл оролцож Монгол үндэстэн ястны хувцас гоёл чимэглэлээ гайхууллаа. Мөн хамт олны эв нэгдэл, эрч хүч зохион байгуулалтаараа үзэгч олныг алмайрууллаа. Уг арга хэмжээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байв. Тэдний дунд Лос Анжелесаас ирсэн Давид Варбуртоны сэтгэгдлийг сонслоо. Тэрээр Монгол үндэсний дээл өмсч  энгэрт нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон эрдэнийн очир, хүүхдийн мэс засалын 60 жилийн ойн медалууд зүүсэн байв. Давид Варбуртон Лос Анжелесын хүүхдийн эмнэлгийн профессор бөгөөд өдгөө 70 настай юм байна. Харин наадамд тав дахь жилдээ зорин ирж оролцож байгаа аж.  Тэрээр Монголд эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг. Өргөө амаржих газарт эх нярайн эрүүл мэнд, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулаад байгаа бөгөөд энэ чиглэлээрээ олон үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна.  Дээлтэй Монгол наадмын талаар сэтгэгдлээ хэлэхдээ “Нарийн зохион байгуулалттай их сайхан арга хэмжээ болдог. Би жил бүр оролцдог бүр хүлээдэг болсон байна. Дээлтэй наадмыг үзүүлэхээр Америкаас долоон оюутан нэг профессор эмэгтэй дагуулж ирсэн. Монголын үндэсний морьт харвааны залуус оролцож байгаа нь миний сонирхлыг ихээр татсан шүү. Сайхан наадаарай” гэсэн юм. Наадмын үеэр төв талбайд  жуулчдад зориулсан дээл, малгай, гутал, толгойн гоёлын асрууд байрлуулсан байв. Үнийн хувьд дээл 100-900 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястаны гоёл чимэглэлээрээ гайхуулахаас гадна уламжлалт тоглоом наадгайн өргөө, эсгий урлалын өргөө, язгуур урлагийн өргөө, бөөгийн өргөө зэргийг барьсан байх бөгөөд энэ нь жуулчдын сонирхолыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа. Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах охид, эр бяр, эрдэм чадал авьяас билгээрээ гайхуулах залуус, зүс ижилсэн гоёсон идэрчүүд энэ өдрийн чимэг нь байлаа. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06