Ралли: Японы баг машинаа сольж, осол гаргажээ

2019-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Торгоны зам 2019”  олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 гаруй орны 120-130 баг автомашин, мотоциклийн төрөлд оролцож байгаа бөгөөд Монголын нутагт болох уралдаан өчигдрөөс /2019.07.09/эхэлсэн юм. Японы баг Монголд ирсэн хойноо машин түрээслэн явж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт “Toyota Prius” маркийн машинтай мөргөлдсөний улмаас осолдож, манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр /2019 оны 07 дугаар сарын 09/ Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар Төв аймгийн нутагт бариандаа орлоо. Харамсалтай нь, Японы HINO багийн тамирчны арын албыг хариуцаж байсан машин осолдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна. Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улан-Үдэ хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улан-Үдэ чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа” гэжээ. “Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна. Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан эдгээр өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна. Уралдаан болох бүс нутагт Монголын талаас өндөр хариуцлага гарган ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зохион байгуулагчид анхааруулсаар буй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ. “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байна. “Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:
  • 06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 08 – Улан-Үдэ
  • 09-10 – Улаанбаатар
  • 11 – Мандалговь
  • 12 – Даланзадгад
  • 13 – Баянбулаг боомтоор гарах
  • 14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 16 – Жиаюгуан /Jianguguan/
Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-с аваарай Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05