С.САРУУЛ
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар дугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амарна. Тиймээс хилийн чанадад түр болон удаан хугацаагаар зорчих иргэд консулын яаралтай туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Гадаад харилцааны яамны facebook хуудас болон Консулын албаны
twitter @ConsulsMn хаягт зурвас илгээн хандахыг зөвлөж байна.
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээлэл болон консулын бусад мэдээллийг
www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой юм.
Эх сурвалж: www.polit.mn