Төрийн далбааны түүх

2019-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монгол түмэн, туурга тусгаар эх орныхоо иргэн нь байх ариун үүргээ ухамсарлаж, түүний баталгаа болсон төрийн далбаагаа өөд нь өргөн хөлд нь мэхийн ёслох ёслолын өдөр гэдгийг мэдэрч байх нь бидний бас нэгэн соёл, уламжлалын үргэлжлэл гэлтэй. Монголчууд төрийн далбаагаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн албан ёсоор хэрэглэж эхэлсэн билээ. Энэ өдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа мөрдөх болсон тул төрийн далбаагаа ч шинэ нийгмийн системийнхээ нэг хэсэг гэж үзэн өөрчилсөн юм. Гэхдээ 1949 оноос ашиглаж эхэлсэн төрийн далбаа 1992 онд соёмбо дээрх социалист бэлгэдэл болсон од тэмдгийг хассанаараа өөр. Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэр, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгийг дүрсэлжээ. Далбааны иш талын улаан дэвсгэртийн төв хэсэгт нь албан соёмбо байрлуулдаг. Далбааны өргөн, урт нь 1:2-ийн харьцаатай байдаг билээ. 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхнийг илэрхийлбэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байжээ. Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай /Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105х280 см, дэвсгэр нь 70 х 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 х 60 см, дэвсгэр нь 70 х 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50х60, дэвсгэр нь 30х30 см хэмжээтэй байхаар заажээ / хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй цацарган цэцэг бүхий соёмбо сүлд “Э”, “БАС” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ. Ийнхүү Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгож, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй. Сонирхуулахад, манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Канад улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна. Эх сурвалж:www.polit.mn
Гоё юм байна
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06