Монголын талаарх интернэт хайлт нэмэгдэж байна

2019-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН МСНЭ-ээс Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг  өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Мьянмар улсын Радио, телевизийн орлогч захирал Ми Ин Нвет, Бразил Улсын сэтгүүлч Дуарте Кардосо Луиза, Индонез Улсын сэтгүүлч Ахяри Хананто, Филиппиний сэтгүүлч Камино Алфер хүрэлцэн ирсэн байв. Тэдний ярьсан гол сэдэв нь цахим сэтгүүлзүйн хөгжил болон хамтын ажиллагааны боломжийн тухай байсан юм. Цахим орчны хэрэглээгээр Бразил, Индонез, Филиппин тухайн бүс нутагтаа тэргүүлдэг байна.  Хэрэглэгчид нь голдуу  инстаграм, фэйсбүүк, болон твиттер ашигладаг гэв.  Манай улсад телевиз, сонин сэтгүүл уншдаг хүмүүс  ховордсон.  Энэ асуудал нь тухайн орнуудад ч тулгамдаж буй ажээ. Уулзалтын үеэр Индонезийн сэтгүүлч Ахяри Ханато “Манай улсын тухайд 2017 онд нэг иргэн 6-7 минутыг сонин сэтгүүл уншихад зориулж, 6-7 цагийг интернэтээс мэдээлэл авахад зарцуулдаг байсан. Бидэнд Монгол Улсын талаарх мэдээлэл хомс байдаг. “THE HU” хамтлаг олон улсад уран бүтээлээ хүргэж эхэлсний дараагаас Монголын талаар интернэт хайлт манай улсад нэмэгдсэн. Иймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улс цахим сүлжээг ашиглан улс орноо бусад улсад сурталчилаасай гэж хүсч байна” гэв.  МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар “Орчин үеийн сэтгүүлзүйн салбарт өөрчлөлтийн цаг үе ирлээ. Технологийн дэвшлээс үүдэн уламжлалт сэтгүүлзүй өөрчлөгдөж байна.  Үүнийг дагаад цахим орчинд хуурамч мэдээлэл их болсон. Хуурамч мэдээлэл болон үнэн бодит мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэх, шинэ мэдээллийн хэрэгслийг уламжлалт сэтгүүлзүйтэй хоршуулан хүргэх талаар голлон ярьж байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06