Уран зохиол: Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан” шүлэг

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Чимэдравдангийн МЯГМАРСҮРЭН

(1956-1994)

  Яруу найрагч, сэтгүүлч, эдийн засагч. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд мэндэлжээ. Бага, дунд сургууль, ХААДС-ийг дүүргэсэн. 1980-аад оноос уран бүтээл туурвиж яруу найргийн “Тэнгэрийн цэнхэр морьд” (1989), “Бодь сэтгэл” (1990), “Аргалын гал” (1991), “Ташаа тамгаар Чулуут” (1996) ном хэвлүүлсэн байна.     СУМЫН ЗААН   Хол явж барилдаагүй Сумын заан Хот орж зодоглоогүй Сумын заан   Армийн гурван жил Хил дээр зогсож “Аз дутаж” “Алдарт” ороогүй Сумын заан Ардын их баяр наадмаар Аваргуудыг “Араажаваар” цоллоход Өөрийгөө цоллосон юм шиг Баярладаг Гуяа алгаддаг Сумын заан Эмээл дээр төрсөн юм шиг Эрэлд явж “Эр бор харцага”-ыг Тэрлэгээ гандтал Хээр дуулж, Морь шинжиж Өссөн, бас Өтлөх Сумын заан   Хорьтойдоо, сурсан Ганц мэхээ Хориогүй хийдэг Хорьсон ч бас хийдэг Хийхээрээ давдаг Заргүйгээс Залууг Зартайгаас Зааныг ч давдаг! Ганц тэр мэх нь Гар дунгуй Ноднин жилийн наадамд Ногт ганзагалж ирсэн Хөрш сумын Хөрстэй хүргэр Цөстэй хүрэн эрийг Хүсэл бардам зан, Хүүхнүүдийн харц Дуртай нь ч бас Дунгуйлдаж хаячихаад, “Манаатай хө” гэж алга болоод Манантай уул руу дэргүүлж одоод Маргааш нь ч ирээгүй Сумын заан   Хүүхдүүдээ эрхлүүлж Хүзүүн дээрээ мордуулж Сур элдэж Адуу дэллэж, Сураг тавьж Эрэлд явж Сумандаа л барилдаж Дандаа биш ч түрүүлж Даага хөтөлсөн Сумын заан   Дээш арсаж зодогловол Дэвжээ нь үгүйлэх Сумын заан Өөдөө өгсөж барилдвал Өвгөд нь үгүйлэх Сумын заан. 1987 он   “Чингисийн Монголын тэнгэрлиг зохиолчид” 2019 номоос
монгол сайхан эрсийг тод харуулсан сайхан шүлэг,,,
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06