“Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсч ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Уг хэрэгт Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн захирал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байв. Хамгийн сүүлд энэ хэрэгтэй холбоотойгоор тэр үед УИХ-ын дарга байсан, одоогийн ЕТГ-ын дарга З.Энхболдыг 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авсан юм. Тэрээр АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд “...АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй, байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэллээ” гэж мэдэгдсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг энэхүү “Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг 2019 оны долдугаар сарын 8-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Ингэхээр олны анхаарлыг татаад байсан дуулиант хэргүүдийн нэг шүүхийн мэдэлд шилжиж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06