Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ашигт малтмал, газрын тосны газраас наадмаас өмнө шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах болсон  талаар мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард дэлхийн зах зээл дээрх түүхий төс болон импортоор орж ирж байгаа түүхий тос тонн тутмын үнэ өссөн. Үүнээс шалтгаалан АИ92 шатахуун гурван удаа үнэ нь өсч 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. 2019 оны тавдугаар сарын сүүлээр шатахууны үнэ буурч орж ирсэн. Зургадугаар сарын эхээр дизель 40-50 төгрөг, АИ92 шатахуун 50 орчим төгрөгөөр буурсан байна. Мөн долдугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлж байсан. Үүний дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгалаа. Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч буурах юм. Өөрөөр хэлбэл, он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгийн үнэ буурсан. Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байна. ОХУ-аас манай нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байна. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авсан байна. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана" гэв. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06