Төв талбайн шоунд "Яг түүн шиг”, "Voice”, "Авьяаслаг монголчууд”-ын шилдгүүд оролцоно

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "Дээлтэй Монгол” наадам, "Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг зохион байгуулагчид  мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
  • 7 сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдоно.
Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас  Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр хөтөлбөртөө багтаажээ. Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Дээлтэй Монгол наадам”-ын хувьд 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд ирж оролцоно. Мөн “Монгол туургатан мисс” наадмын миссүүд,  дүүрэг тус бүрийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс жагсаалд оролцох хүсэлтээ ирүүлж байна. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, хүүхэд, шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна” гэлээ. Харин  “Улаанбаатарын үдэш эх орноо магтан дуулъя” цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ. 1.А зогсоол буюуталбайн урд талын зогсоолоос /Улиастай, Шар хад, Сэлбэ, Жанжин штаб, Офицеруудын ордон чиглэлд/ 2.Б зогсоол буюу Тамгын газрын урдаас /Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Тахилт, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг чиглэлд/ 3.В зогсоолбуюу Соёлын төвийн урд талын зогсоолоос /Хайлааст, Чингэлтэй, 3,4 дүгээр хороолол, Баруун салаа чиглэлд/ тус тус үйлчилгээ үзүүлнэ. Мөн Сүхбаатарын талбайд болох шоу тоглолт нь хоёр хэсгээс бүрдсэн. Тоглолтод "Яг түүн шиг” , "Voice” , "Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06