Нүүдэлчин сэтгэлгээг илэрхийлэх нийлмэл урлаг

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Уудам сайхан манай нутгийн Уул талаар өнгийн цэцэг олон Онц л түүний дундаас бэр цэцэг Олны сэтгэлд хайртай сайхан” хэмээн зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглал эхэлдэг. Хайртай залуу нь дайнд яваад эргэж ирээгүйд харууссан бүсгүйн нулимс унасан газар ургасан цэцгийг нутгийнхан нь бэр цэцэг гэж нэрлэх болсон тухай уг найраглалд өгүүлдэг билээ. Хайр дуулаагүй дуучин, хайрын тухай бичээгүй яруу найрагч  ховор. Харин ардын дуу, язгуур урлаг, сонгодог урлагийг хослуулан үнэнч хайрын тухай өгүүлсэн тоглолт Монголд байтугай дэлхийн тайзнаа тоглогдоогүй болов уу. Зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэсэн “Legend” тоглолт олны хүртээл боллоо. Энэ тоглолт нь Монголд анх удаа олон төрлийн урлагийг нэгтгэн хийж буй гэдгээрээ шинэлэг юм. Найруулагч Н.Наранбаатар “Уламжлал болон тогтсон хуучны урлагийг залуусын сонорт хүргэхийн тулд орчин үеийн өвөрмөц хэмнэлийг хоршуулах нь зүйн хэрэг гэж бодсон. Үүгээрээ жуулчдын Монгол орныг төсөөлөх бодлыг өөрчлөхийг зорьж байгаа. Агуу зүйлийг бүтээдэг монголчууд дэлхийд танигдахын тулд шинэ нийгмийн сонирхол болсон орчин үеийн бүтээлүүдийг туурвиж, урлагаар танигдах ёстой. Уртын дуу, ардын дуугаар илэрхийлж байгаа санааг циркийн үзүүлбэрээр эсвэл цоо шинэ хөгжим, балетаар дамжуулж болдог” гэсэн юм. Үнэхээр нийгэм, цаг үеэ дагаад хүмүүсийн сонирхол өөрчлөгдсөн тул ардын урлагаа авч үлдэхийн тулд залуусын хүсэл сонирхолд нийлүүлэн өнгө аяс, хэмнэлийг өөрчлөх нь зүйн хэрэг. Ардын дууг хөөмий, монгол бүжиг биш орчин үеийн урлаг балет, цирктэй хослуулсан нь  дууны утгыг илүү гүнзгий ойлгуулав. Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, хувцаслалт, бүжиг дэглэлт гэсэн бүх зүйл нь цоо шинэ, дахин давтагдашгүй тул эх түүх, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг огшоож байлаа. Ардын дуучид, бүжигчид, уран нугараачид тусдаа хөдөлмөрлөх бус нэгдэж уран бүтээл хийвэл Монгол үндэстнийг дэлхийд дансалж чадах юм байна гэсэн бодлыг тээв. Гадаадын жуулчдад Монголын үндэсний урлагийг орчин үеийн урлагтай нийлүүлэхээр ямар гайхалтай болохыг мэдрүүлж чадах тоглолт болжээ. Хайртай залуугийнхаа араас харуусан шаналж буй эмэгтэйн сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийн шаналлыг бүжигчин, уран нугараачид нь биеийн уран нарийн хөдөлгөөнөөрөө, дуучид нь сайхан хоолойгоороо зэрэг илэрхийлсэн учир найраглалын санаа үзэгчдэд илүүтэй хүрч, догдлуулж байлаа. Өвөрмөц содон график, дүрслэл нь монголчууд техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг батлахуйц, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээгээр бишрэм сайхан болжээ. Алга ташиж анхаарлаа сарниулахаас харамламаар “Legend ”тоглолт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тул нийлмэл урлагийн гайхамшгийг мэдэрч оюуны цангаагаа тайлахыг хүсч буй оюунлаг үзэгч та заавал үзээрэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.9  МЯГМАР  №138  (6105)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06