Унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр “хамгаална”

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх ёстой” гэж заасан байдаг. Энэ дагуу даатгалын компани нь хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс хамгаалж, эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр болон эмчилгээний зардлыг олгох ёстой юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмаар унаач хүүхдүүдийг хэрхэн хамгаалж, нөхөн олговор олгох талаар ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар, Нийслэлийн ГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийгэм хамгаалал хяналтын хэлтсийн дарга П.Хорлоо болон даатгалын компаниудын төлөөлөл мэдээлэл өглөө. Унаач хүүхдүүдийн нөхөн олговрын талаар Нийслэлийн ГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Даатгалын компаниуд, мэргэжлийн хяналт, ММСУХ зэрэг байгууллагууд нэгдэж унаач хүүхдийн нэгдсэн даатгалын журам гаргасан. Унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгуулаад бэртэж гэмтэх болон амь насаа алдсан тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр, эмчилгээний зардал, болон тээвэрлэлтийн зардлыг олгох боломжтой гэж үзсэн юм. Гэтэл долдугаар сарын 4-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Унаач хүүхдээ уяач болон даатгалын компани хоёр ямар үнэлгээгээр даатгуулахаа харилцан тохиролцоно” гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс үүдэн наадмууд дээр даатгалын маргаан үүссэн. Зарим хүмүүс хүүхдээ таван мянгаар даатгуулна. Тохиролцож болно гэсэн гэх болсон. Хүүхдийн амь насыг тохиролцоно гэдэг асуудал байж болохгүй гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд 30 мянган төгрөгөөр даатгуулаад таван сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авдаг байсан. Гэвч энэ нь эмчилгээний зардалд ч хүрэлцдэггүй” гэлээ. ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатар  “Улсын хэмжээнд 7000 гаруй унаач хүүхэд байна. Долоо болон түүнээс дээш насны хүүхэд морь унах бөгөөд хамгаалалтын хувцас хэрэглэл 90-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Даатгал хийгдсэн эсэх мэдээллийг хурууны хээгээр газар дээр нь бүртгэж ажиллана. 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр даатгуулсан унаачдыг наадамд уралдуулна” гэсэн юм. “Миг даатгал” компанийн марктенгийн менежер Б.Цацрал “Даатгалын эрхтэй 11 компани байгаа. Унаач хүүхдийн даатгал нь зөвхөн Улсын наадмаар хязгаарлагдахгүй. Жилийн хугацаанд хүчинтэй. Амь эрсдсэн тохиолдолд дээд үнэлгээ буюу 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох бөгөөд бэртэж гэмтвэл гэмтлийн зэргийг тодорхойлон эмчилгээ болон тээвэрлэлтийн зардалыг олгоно. Даатгал нь нөхөн төлбөр олгохоос гадна эрсдэлийг бууруулахаар ажилладаг. Манай компанийн хувьд томоохон наадмууд дээр ажиллах бөгөөд хувцас хэрэглэл бүрэн байгаа эсэхийг шалгана. Бүрэн бус бол өөрсдөөсөө гаргаж өгнө” гэлээ. Үндэсний баяр наадамд морь унаж байгаа хүүхдийн нас болон аюулгүй байдал дээр мэргэжлийн хяналт хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.9  МЯГМАР  №138  (6105)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06