Гавьяат хуульч Ц.Алтанцэцэг: Цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн шагнал боллоо

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагаас анхны эмэгтэй гавьяат хуульч төрлөө. Монгол Улсын Гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэгийн баярын сэтгэгдлийг хуваалцсан юм. -Гавьяат хуульч гэсэн эрхэм цол хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцана уу. Та цагдаагийн байгууллагад хэчнээн жил ажилласан бэ? -Монголын прокурор болон цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Дийлэнхэд нь Мөрдөн байцаах албанд зүтгэж, эрүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрөөсөн. Аль ч цаг үед төрийн хүний ноён нуруутай, үнэнч шударга байх эрхэм зан чанарыг эрхэмлэж ажиллалаа. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан хөдөлмөр, зүтгэлийг минь Төр үнэлэн Гавьяат хуульч хэмээх эрхэм цол, шагналыг хүртээлээ гэж ойлгож байна. -Эмэгтэй хүн цагдаагийн албанд зүтгэх хэцүү. Хамгийн гол нь цагдаагийн байгууллагаас анхны эмэгтэй Гавьяат хуульч төрлөө шүү дээ? -Монголын цагдаагийн байгууллагад олон зуун эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, цагдаагийн байгууллагын цаг наргүй, хүнд, хүчир ажилд зүтгэж байгаа. Монголын цагдаагийн байгууллагаас анх удаа эмэгтэй хүнд Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх эрхэм цолыг хүртээлээ. Энэ нь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хичээн зүтгэж буй цагдаагийн байгууллагын бүсгүйчүүдэд урам зориг өгсөн явдал боллоо. Дашрамд, цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, хамт олон, “Монгол хурандаа” нийгэмлэгийнхэндээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Монголын төр түвшин, түмэн олон минь амгалан сайхан байх болтугай гэж ерөөе. -Та ажлынхаа сайхныг ямар үед мэдэрдэг вэ? -Ноцтой гэмт хэргийг илрүүлсний дараа мэдэрдэг дээ. Олон шөнө нойр, хоолгүй явсны эцэст ажлынхаа үр дүнг үзэх хамгийн сайхан байдаг. Иргэдийн амар амгалан амьдралын төлөө зүтгэсний эцэст талархлын үг сонсох бүр сайхан байдаг. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06