Гэрэлт дроны шоу болон хоёр улсын уран бүтээлчдийн тоглолт болно

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил,  Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой 2020 онд болно. Энэ ойг угтан  Сөүл хотын зүгээс “Үндэсний Их баяр наадам”-ын үеэр гэрэлт дроны шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн флаш моб болон хүүхэд залуучуудад зориулсан соёлын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж мэндчилгээ дэвшүүлнэ. Шоу тоглолт үнэ төлбөргүй бөгөөд өндөр шагналтай олон хөтөлбөрүүд зохиогдохоороо онцлог юм. Мөн бүх үзэгчдэд Сөүл хотын бэлгийг  гардуулах аж. Тэд наадмаар залууст зориулсан хөтөлбөр багатай байдаг учраас энэ амралтын өдрүүдэд тэдэнд зориулж энэ бүхнийг зохион байгуулж байгаагаа тэмдэглэсэн. “Drone Lighting Show “Fly 2019” үзүүлбэр энэ сарын 11-нд Сүхбаатарын талбайд 22:00 цагт, I*UB- Seoul*U Song&Dance Festival тоглолт энэ сарын 13-нд Циркийн задгай талбайд 17:00 цагт тус тус  болох юм. . Үүнтэй холбогдуулан Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан дөрвөн төлөөлөгч, Сөүл хотын брэнд хариуцсан мэргэжилтэн, захиргааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, техникийн ажилтан, зураглаач, найруулагч зэрэг нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба хүрэлцэн ирж ажиллаж байна. Тэд Сөүл хотын даргын захидал мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах юм. Мөн Үндэсний Их баяр Наамдыг үзэж сонирхоно. Энэ үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас санаачилж БНСУ-ын Orange Ocean компани болон Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компаниуд хамтран зохион байгуулж байна.  Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06