Төрийн үйлчилгээний гавьяат Сүхбаатар аймгаас төрлөө

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Сүхбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрээр улсад нийт 43 жил тасралтгүй ажилласнаас 24 жилд нь төрийн албаны дунд шатанд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөхөөр ажилласан юм. Сүүлийн таван удаагийн засаглал эхлэх үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, ИТХ-аар батлуулан мөрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сүхбаатар аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагуудын хүчин туслалцаатайгаар шинэчлэн боловсруулахад мөн хүчин зүтгэсэн билээ. Засаг төр тогтворгүй, ялсан нам өөрийн хүнээ ажилд авдаг бичигдээгүй “хууль” тогтсон өнөө цагт аль ч нам, орон нутгийн удирдлагын үед албаа хашсаар байсан нь түүний ажилдаа эзэн болдог, хариуцлагатай зан чанартай холбоотой гэж хамт ажиллагсад нь хэлж байлаа. Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласны сацуу Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа  Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар 13 жил, ядуурлыг бууруулах /тогтвортой амьжиргаа/ аймгийн зөвлөлийн даргаар 10 жил ажиллаж, ажлыг нь тогтмолжуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Төрийн мэргэшсэн бөгөөд жинхэнэ албан хаагч асан Б.Сүхбаатар гуай 2016 онд тэтгэврийн насны дээд хязгаарт хүрч тэтгэвэртээ гарсан хэдий ч “Амжилтын талст” нийгэмд үйлчлэх ТББ-ыг байгуулж, залуу ажилтнуудад ажлын дадлага, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, туслалцаа үзүүлсээр байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06