Н.Жанцанноров, Б.Шарав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /07.08/ Төрийн цол, одон медаль хүртээлээ.    Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгов. Энэ үеэр  Хөдөлмөрийн баатар  Б.Шарав “Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсний минь үр  шим юм даа.  Миний уран бүтээлийг үргэлж үнэлж дэмжиж байдаг ард түмэндээ баярлаж байна.  Монголын хөгжмийн урлагийг залуу үеийнхэн маань үргэлж өндөрт өргөж яваарай гэж  залуустаа захъя даа” гэв. Хөдөлмөрийн баатар  Н.Жанцанноров "Бид төрийнхаа хишгийн гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа.  Монголын хөгжмийн урлагийг үнэ цэнэтэй юм гэдгийг төр баталлаа. Монголын төрд төлөх өр дуусаагүй юм байна. Та бүхэн сайхан наадаарай ” гэлээ. Энэ үеэр  жүжигчин Д.Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.  Тэрээр “Ацаг шүдний зөрөө” монголын уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд мөнхөрсөн. Хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх “Долоодугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.  Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06