Сонин уншигчдын тоо гурван хувиар өсчээ

2019-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” 2019 оны тайланг гаргажээ. Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд өмнөх оноос 14-өөр өсчээ. Цаасан сонины борлуулалтын тоо өмнө жилээс гурван хувиар өссөн бол сэтгүүлийн тоо өссөн ч борлуулалт долоо орчим хувиар буурсан байна. Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 20-оо, телевизийнх хоёр цагаар  багасчээ. Харин хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал хувийг сэтгүүлч, редактор эзэлж байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт сэтгүүл, сонин хоёрын тоо тус бүр нэгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн сонины борлуулалт нийт сонины борлуулалтын 9 хувийг эзэлж байсан бол энэ нь өнгөрсөн жилийнхээс 3,6 хувиар өсчээ. Мэдээллийн сайтын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад есөөр нэмэгдэж 2019 оны эхний байдлаар 109 сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хувь өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг ажиллуулж, мэдээллээ түгээн, сурталчилж, хэрэглэгчидтэй шууд харьцаж байна. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06