Э.Содномжамц: Наадмын 1200 тасалбарыг онлайнаар худалдана

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Үндэсний их баяр наадмын тасалбар тойрсон асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас тодрууллаа. -Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг хэзээ, хаагуур, яаж худалдан борлуулах вэ? - Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”-оор долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Мөн энэ жилийн нэг онцлог нь долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр секц буюу 1200 тасалбарыг цахимаар худалдах төлөвлөгөөтэй байна. Наадмын тасалбарыг цахимаар худалдан борлуулах боломжийн талаар бид нэлээд судалж үзсэн. Интернэт ашигладаггүй хүмүүс, өндөр настнууд тасалбар авч чадахгүй өнгөрөх гэх зэрэг зарим нэг сөрөг үр дагаврууд гарах юм билээ. Гэхдээ бид техник технологийн дэвшлийг ашиглах нь зайлшгүй. 1200 тасалбарыг eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн порталаар борлуулах юм. -Иргэдэд хэдэн тасалбар, жуулчдад хэдийг борлуулах вэ? -Урьд жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нийт суудлын 50 хувийг ард иргэддээ зориулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулна гэсэн үг. Мөн Үндэсний их баяр наадмыг үзэхээр ирж буй жуулчдад 3000 тасалбар худалдана, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгоно. -Жил жилийн наадмын тасалбарыг хүрэлцээгүй байна, худалдаж авах гэж хэдэн цагаар дугаарлан зогсдог гэсэн шүүмжлэл гардаг. Тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юү? -Үндсэн оршин суугч нь гэхэд 1.4 сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод 12 000 хүний суудалтай ганц Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн. Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг. Гэвч бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй. Аль болох бүхий л боломжит зохион байгуулалтыг хийж байна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсныг өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000-д хүргэлээ. Ер нь цаашид монголчууд бид олон мянган хүний багтаамжтай томоохон цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг л эхлүүлэх шаардлагатай байна. -Энэ жилийн наадмын тасалбарын үнэ ямар байх вэ? -Тасалбарын үнийн хувьд сүүлийн 15 жилийн турш явж ирсэн хуучин тарифаараа байна. Тодруулбал, наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байгаа. Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцээд наадмын тасалбарын үнийг нэмэхгүй, урьдынхаар нь хэвээр үлдээх шийдвэрт хүрсэн. Наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааны тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийж байна. -Автомашины зөвшөөрлийг хаанаас авах боломжтой вэ? -Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06