Г.Гантөмөр: ДХИС бүсийн хэмжээний их сургууль болно

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ДХИС-ийн түүхт 85 жилийн ойг угтан зохион байгуулж буй “ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөртэй ярилцлаа. -ДХИС-иас зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын онцлог юу вэ? -Дотоод хэргийн их сургууль 2011 онд байгуулагдсан цагаасаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн, эрдэмтэн судлаачид, практик байгууллагуудын ажилтнуудын санаа, үзэл бодлыг сонсож, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон, холбогдох зөвлөмжийг гарган хэрэгжүүлж  ирсэн. Энэ хугацаанд найман удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Ес дэх удаагийн хурал ДХИС-ийн түүхт 85 жилийн ойг угтан байгуулж байгаагаар онцлог юм. Энэ удаагийн хурал “ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор явагдах бөгөөд Монгол Улсын дээд боловсрол, эрх зүйн боловсролын тогтолцоо, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэхэд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр, 85 жилийн түүхэн замнал, өнөөгийн хүрсэн хөгжлийн түвшин, цаашдын хөгжлийн бодлого стратеги, чиг хандлагыг тодорхойлоход хурлын зорилго оршиж байна. -Олон улсын хурлыг хэдэн салбар хуралдаантайгаар зохион байгуулах вэ. Салбар хуралдаанаар ямар асуудлыг хөндөх вэ? -Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр болно. Үндсэн болон гурван салбар хуралдаанаар хурлын сэдвийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.Нэгдүгээр хуралдаан “Дотоод хэргийн их сургуулийн түүхэн замнал” сэдвийн хүрээнд явагдах ба Дотоод хэргийн их сургуулийн 85 жилийн түүхэн хөгжлийн талаар манай эрдэмтэн судлаачид, ахмад багш нарын төлөлөл тус их сургуулийн түүхэн хөгжлийн үе шатууд, тэдгээр он жилүүдийн их сургуулийн түүх, сургалт, эрдэм шинжилгээ, эдийн засаг нийгмийн хөгжил, цэргийн албаны зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлууд, олсон амжилт, хүрсэн үр дүнгийн талаар илтгэлүүд хэлэлцүүлнэ. ДХИС 85 жилийн түүхэндээ бүтэц зохион байгуулалтын хувьд анхлан байгуулагдаж, татан буугдаж, өөр сургуулийн харьяанд орж, нэгдэн нийлж, шинээр байгуулагдаж, түүнийг даган нэр болон эрх зүйн болон үйл ажиллагаа нь өөрчлөгдөж ирсэн. ДХИС түүхийн чиглэлээр цөөнгүй тооны бүтээл, судалгаа хийгдсэн ч түүхийн зарим үеийн талаар харьцангуй бага судлагдсан гэж ажиглагддаг. Хурлаар хэлэлцэх илтгэлүүд нь эдгээр асуудлыг хөндөн ДХИС-ийн түүх судлалыг улам баяжуулан хөгжүүлж, шинэ судалгаа, шинэ түүхэн баримтуудыг гаргаж тавина гэж найдаж байна.  Хоёрдугаар хуралдаанаар ДХИС-ийн хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого стратеги, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Уг хуралдаанаар ДХИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн хөгжлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, цаашдын хөгжлийн стратегийн талаар судлаачид хэлэлцэн, үзэл бодлоо илэрхийлэх болно. Гуравдугаар хуралдаанаар ДХИС-ийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцана. Хуралдаанд үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах байгуулагуудын төлөөлөл оролцон өөр өөрийн харьяа агентлагуудын хүний нөөцийн бодлого, албан хаагчдыг бэлтгэж буй сургалтын өнөөгийн байдал, түүнд ДХИС-ийн гүйцэтгэж буй үүрэг, онолын өргөн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өндөр ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхэд хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн бэхжүүлэх талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ гэж найдаж байна. Мөн ДХИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дотоодын болон гадаадын оролцогчдын илтгэлийг хэлэлцүүлнэ. -Энэ удаагийн олон улсын хуралд гадаадын хэдэн орны зочид, төлөөлөгч оролцож байна вэ? - Энэ жилийн хуралд гадаадын таван орны 18 зочин урилгаар ирж оролцож байгаа. Тухайлбал, ОХУ-ын ДЯЯ-ны төлөөлөл, Омск хотын ДЯЯ-ны Академи, Уралын ДЯЯ-ны Дээд сургууль, Воронеж хотын ДЯЯ-ны Дээд сургууль, Турк улсын Үндэсний Цагдаагийн Академи, БНСВУ-ын Ардын Цагдаагийн их сургууль, БНСУ-ын Сежон, Кёонгийн Их сургуулийн удирдлага, эрдэмтэн профессорууд оролцон илтгэл хэлэлцүүлнэ. Мөн хурлын үеэр ДХИС-ийн захирлын урилгаар Турк улсын Үндэсний Цагдаагийн Академийн удирдлага манай их сургуульд хариу айлчлан, сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Энэ оны гуравдугаар сард ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав Турк улсын Үндэсний Цагдаагийн Академид айлчлах үеэр байгуулсан хоёр  сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар их сургуулийн удирдлагатай ярилцан, холбогдох асуудлыг шийдвэрлэх байх. -Та Хурлаас  үр дүн юунд чиглэх вэ? -85 жил гэдэг хувь хүний талаас ч байгууллагын хувьд ч харьцангуй их хугацаа. Өнгөрүүлсэн цаг хугацаа, хийсэн ажил хүрсэн үр дүнгээ цэгнэн дүгнэх хугацаа гэж ойлгож болно. Энэ ч утгаараа ДХИС өнөөгийн өндөрлөгөөс түүхийн 85 жилийн хугацаандаа хийсэн ажил, хүрсэн үр дүн, олсон ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, өнөөгийн хүрсэн хөгжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон хэтийн хөгжлийн бодлогоо Монгол Улсын болон дэлхий нийтийн хөгжил дэвшил, дээд боловсролын чиг хандлага, нийгмийн болон захиалагч байгууллагуудын хүний нөөцийн бодлого, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн  үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийг хөгжүүлэх бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний их сургууль болох их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн үе шаттайгаар тодорхойлоход энэ удаагийн хурлын ач холбогдол, үр дүн оршиж байна. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12