Б.Пүрэвдорж: Засгийн газар нууцаар амьд мал гаргаж байна

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон бусад төрийн бус байгууллагууд мал амьдаар экспортлох Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж олон нийтэд хандлаа.  Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газрын зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар зургаан заалт бүхий ХАА болон махны салбарт авах арга хэмжээний тухай 26 дугаар тэмдэглэл гаргаж амьдаар мал гаргахыг зогсоох үүрэг даалгаврыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн. Энэ сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар амьд мал гаргах асуудлыг бүр мөсөн зогсоосон гэсэн шийдвэр гаргасан тухай ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. Амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худлаа мэдээлэл цацаж цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр энэ Засгийн газар ажиллаж байгаа нь ил боллоо. БНХАУ-тай амьд  мал гаргах хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хооронд протокол зурж баталгаажуулсан байна. Амьд мал гаргах үйл ажиллагаа нууц зохион байгуулалттай хийгдэж төр засгийн удирдлага дор явагдаж байна” гэж ярилаа. Харин “Тэнгэр групп”-ын ерөнхий захирал М.Төмөрбаатар “П.Сэргэлэн ХХААХҮ-ийн сайд байхдаа 284-р тогтоол гаргаад эрүүл бүс байгуулж, 21 хоногийн хугацаанд тэнд мал тэжээж, махны үйлдвэр рүү явуулдаг байсан. Үүнийг мах үйлдвэрлэгчид сайхан хүлээж авч эрүүл бүсээс, эрүүл мах дэлхийн зах зээл дээр экспортлож байсан. Гэтэл Б.Батзориг сайд болоод мал сүрэг ихэдлээ, бэлчээрийн даац алга гэсэн нэрийдлээр 318-р тогтоолыг гаргасан. Одоо мах үйлдвэрлэгчид аль тогтоолыг дагахаа мэдэхгүй байна. Энэ үйл ажиллагаанд МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутгийн Засаг дарга нар гарал үүслийн гэрчилгээнүүд бичиж өгч шууд болон шууд бус оролцож байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06