Монгол Улс анхны хурдны замаа хүлээж авав

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улс олон улсын стандартад нийцсэн анхны хурдны замаа өнөөдөр /2019.07.04/ хүлээж авлаа. Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх  32.2 км хурдны авто замыг нээлээ. Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай. Манай улсад барьсан, олон улсын стандартад нийцсэн анхны зам  юм. Замын дээд хурд 100км/цаг байх аж. Хэдийгээр замын дээд хурд 100 км/цаг боловч иргэд хурдалж болох зам гэж битгий бодоорой гэж Зам тээврийн хөгжлийн сайд онцолсон юм. Мөн тэрээр "Энэ зам тууш зам. Эрхзүйн хэллэгт 1996 онд "тууш зам" гэж орсон байдаг. Иргэдэд хэлэхэд хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. 100км/цагийн хурдтай явна. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар гэдгийг”онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06