Ээлжит бус чуулганаар Оюутолгойн гэрээний дүгнэлтийг хэлэлцэнэ

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ. Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна 13 асуудлыг хэлэлцэхээр болов.  Энэ дотор Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, дүгнэлтийг  хэлэлцэхээр болжээ.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавгаар ахлуулсан ажлын хэсэг нэг жил гаруйн хугацаанд Оюутолгойн гэрээнд шалгалт хийсэн байдаг.  Түүнчлэн гэрээний зарим зүйл заалтад зайлшгүй засвар оруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.  Харин Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Риотинто группээс гэрээнд ямар ч засвар хийхгүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа.  Тэгэхээр энэ асуудлыг парламент хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрэхээр болсон бололтой.   Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн дүгнэлт  ҮАБЗ болон парламент дээр гацчихаад байгаа билээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06