“Polit”-ийн нэг өдөр: Ширэнгэн ойгоор “аялсан” нь

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “MN 17” галерейд их зохиолч Д.Нацагдоржийн хэрэглэж байсан бичгийн машин байх бөгөөд түүний цаадах хананд их зохиолчийн залуугийнх нь жаазтай зургуудыг өлгөжээ. Наад талд хоёр ширээг зэрэгцүүлэн байрлуулсан байх агаад  дээр нь гар утас, чихэвчний хамт байрлана. Чихэвчийг зүүвэл Д.Нацагдоржийн Ленинград руу сурахаар галт тэргээр явсан тухай өгүүлж байлаа. Энэ бол их зохиолчийн “Ой дурсамжийн нүүдэл” бүтээл байв. “Unlimited Media” группын ерөнхий редактор, зохиолч, сэтгүүлч У.Бямбаням “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд болсон “Нүүдэл суудлын хүүрнэл” үзэсгэлэнд “Найрагчийн мөрөөр” төслөөр оролцсон нь энэ юм. Зохиолч Д.Нацагдорж 1925 онд хуучин ЗХУ-ын Ленинградад цэргийн улс төрийн сургуульд суралцахаар галт тэргээр явсан тэр үеэс эхлэн түүний явсан замаар явж, дурсамжаар нь аялсан тухай “Ой дурсамжийн нүүдэл” аудио бүтээлээс мэдэж авлаа. Эхний бүтээлээсээ бидний сонирхлыг татаж, өмнө нь үзэж байсан үзэсгэлэнгүүдээс огт өөр санагдсан юм. Хүн төрөлхтөнд олон зүйлийг ойлгуулах, заавал үзэх, хамгийн гайхшрал төрүүлсэн бүтээл нь Милика Зэк, Винслөү Портер нарын хамтын бүтээл “Мод” виртуал кино байлаа. Эхлээд та нэг үр авч тэнд байрлах хөрсөнд суулгана. Дараа нь нүдэндээ төхөөрөмж , чихэндээ чихэвч, нуруундаа бас нэгэн хуяг дуулга мэт зүйл зүүж, хоёр гартаа бас нэгэн төхөөрөмж барина. Бүх зүйлийг бэлэн болгосны дараа нүдэнд тань таны саяхан суулгасан үр томоор харагдах нь үнэхээр гайхмаар. Энэ үр бол би аж. Төд удалгүй үр ургаж, нов ногоон навчистай мод болжээ. Миний гар мөчир, бие мод болсон байв. Гараа хөдөлгөхөд мөчир дээр минь үзэсгэлэнтэй сайхан шувуу ирж суулаа. Эргэн тойрон дан мод. Ширэнгэн ойд ганцаараа байгаа мэт санагдаж айдас төрнө. Бүх зүйл яг нүдний өмнө тухайн орчинд очсон мэт мэдрэмжийг төрүүлнэ. Дээшээ харвал цэлмэг тэнгэр, шувууд жиргэж, тунгалаг устай гол харагдана. Удалгүй харанхуй болж тэнгэрт сар, одод түглээ. Ширэнгэн ойн шөнө их сайхан юм билээ. Энэ үеэр салхи салхилж, ой моддын таатай сайхан үнэр үнэртэнэ. Энэ сайхныг мэдрэн байж байтал ойд түймэр гарч, нүдний минь өмнө модод шатаж, ойг бүхэлд нь саарал утаа бүрхэж, утааны үнэр үнэртэх нь сонин. Нэг мэдэхэд би ч мөн адил шатаж, бие минь алга болсноор кино дуусав. Уран бүтээлчид, техник технологийн хурдацтай хөгжлөөр бахархаж, ой модоо, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл киног үзсэн хүн бүрт төрөх болов уу. Галерейн ажилтан ирж бүх зүйлийг тайлбарлаж, зөвлөгөө өгнө. Кино үзэж дууссаны дараа “tree” гэсэн бичигтэй эко уутанд хийсэн үр өгөөд “Энэ таны ургуулсан үр шүү” гэж хэлэх нь их сайхан байлаа. Модны амьдралыг үр байхаас нь эхлээд мод болоод ямар хувь заяатай болохыг мэдэрлээ. Үзэсгэлэн таны оюун ухаан, сэтгэлгээг бүхэлд нь өөрчилсөн, харах нүдийг тэлсэн өвөрмөц бүтээлүүдээр дүүрэн. Виртуал киноны эсрэг талд дэлгэцээр давалгаалж буй далайн дүрс харагдана. Наад талд нь тавьсан чихэвчийг зүүвэл өмнө минь харагдаж буй далайн давалгаалах чимээ сонсогдох нь үнэхээр сайхан санагдлаа. Далайн зөөлөн элсэн дээр сууж байгаа мэтээр өөрийгөө төсөөлөөд бодвол энэ бүтээлээс маш сайхан мэдрэмж авах болно. Кино найруулагч, медиа уран бүтээлч Ш.Ихбаярын “Нүүдлийн бодол” видео инстоляци, Тайванийн уран бүтээлч Фужиу Вонгийн “Хөндий чимээ” дуу авианы бүтээл, мөн нэг минутад ямар тоглоом тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүлж болох талаарх видео гээд дурдаад байвал олон сонин содон бүтээл “Нүүдэл суудлын хүүрнэл” үзэсгэлэнд бий. Есөн кураторын дэлгэн үзүүлж буй энэ бүтээлүүдэд Зүүн Ази болон Монголд тулгамдаж буй шилжилт хөдөлгөөн, цагаачлал, хөдөлмөр эрхлэлт гэсэн асуудлыг хөндсөн бичлэг олон бий. Танхим тус бүрт та буйдан дээр тухлан сууж бүтээлийг тавтай үзэх боломжтой. Танхим бүрт орж үзэж бусад орны уран бүтээлчдийн сэтгэлгээний гайхамшгийг мэдрээрэй. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06