Ц.Сандуйг эрэн сурвалжлаагүй байжээ

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өнгөрсөн сарын 06-ны өдөр 60 тэрбумын схемийг зохиосон автор Г.Доржзодов өөрийн твиттер хуудаснаа “НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Монголын Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Тиймээс түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа” гэх мэдээллийг тараасан. Ингээд үүний дараа буюу энэ сарын 01-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайд асан С.Баяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл 60 тэрбумын автор Г.Доржзодов, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын энэхүү мэдээлэл огт ор үндэслэлгүй гэдгийг дараах баримтууд нотолж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 14-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах газраас Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Анхан шатны шүүхэд “ НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь өнгөрсөн гуравдугаар сарын 09-ны өдөр УБ-Токио чиглэлийн ОМ-501 дугаар аяллын онгоцоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан” гэх 2505/3978 тоот бүхий албан тоотыг явуулжээ. Үүгээр ч зогсохгүй 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр НИТХ-ын дарга Р.Дагва Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүгч И.Амартөгсөд “ НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй нь өвчний улмаас гадаад улсад урт хугацааны эмчилгээ хийлгэхээр явсан. Ц.Сандуй нь албан ёсны чөлөөтэй байгаа болно” гэх 01/25 дугаар бүхий тоотыг ч илгээж байжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй оргон зайлаагүй гэдгийг шат шатны байгууллагуудын албан тоот гэрчилж байна гэсэн үг. Тэгэхээр дээрх нэр бүхий хоёр хүн олон нийтийг худал мэдээлэлээр хангаж нийгэмд түүний нэр хүндийг зориудаар унагаах үйлдлийг удаа дараа хийж байгаа нь тэдний гол зорилго юу байв гэсэн асуулт гарч ирж байна. Хэрвээ үнэхээр Ц.Сандуй Монгол Улсаас оргон зайлсан бол энэ олон албан бичгийг хууль хяналтынхан хийгээд НИТХ-ын дарга Р.Дагва нар холбогдох газруудад нь илгээхгүй байсан нь лавтай. Ямартай ч Ц.Сандуй гэдэг хүний карьеар одоог хүртэл өндөр байна гэдгийг түүн рүү дайрсан энэ олон дайралтууд гэрчилсээр байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06