“Монгол Улс бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо”

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улс анх удаа бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр боллоо. Бүс нутгийн 34 орны 700 гаруй төлөөлөгч хоёр өдрийн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, арга туршлага солилцов. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх талаар бүхий л гарц гаргалгааг эрэлхийлсэн энэхүү конгресс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон төр, хувийн хэвшлийн бүх байгууллага онцгой анхаарсан нь гадны зочид төлөөлөгчдөд гүн сэтгэл төрүүллээ. Дэд бүтэц, ажлын байрнаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шийдвэрлэх асуудал цөөнгүй байгаа ч “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриан дор бүс нутгаараа нэгэн зорилгод нэгдсэн нь хурлын гол үр дүн байлаа. Үүний нэг илрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих конгрессыг эх орондоо амжилттай, өндөр түвшинд зохион байгуулсан нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоосныг гадны зочид төлөөлөгчид онцолж байв. Конгрессын үр дүнгийн талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Ази, Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, Азийн бүс нутаг хариуцсан Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний зөвлөх Барней МкГлейде, “Леонард Чешир” сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс дэх Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нар мэдээлэл өгөв.  

ГУЛАМ НАБИ НИЗАМАНИ: “УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ” БҮС НУТГИЙН НЭГДСЭН ЗАГВАРЫГ БИЙ БОЛГОНО

  Конгресст бүс нутгийн 34 улс, 600 гаруй төлөөлөгч оролцож “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр хуралдаж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, 2015 оноос хойшх ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж  85 илтгэл хэлэлцүүллээ. Үүнээс гадна улс орнууд өөрсдийн сайн туршлагаа хуваалцсан юм. Зохион байгуулах хорооныхон энэ удаагийн конгресст өмнөх хурлуудыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоо өндөр байсан төдийгүй Монгол Улс өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах тал дээр онцгой анхаарал тавьсныг онцолж байлаа. Мөн конгрессоор хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг төлөөлөгчид батлан гаргасан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг болж буй юм. Улаанбаатарын тунхаглалд тусгаснаар энэхүү конгресс нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход чиглэж байгаа аж. Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын лидерүүд, төрийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Хурлын үр дүнгийн талаар  Ази, Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани “Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүрээлэн буй орчны хүртээмжгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн хүрээнд тэгш бус байдал ажиглагдсаар байгаа талаар санал солилцлоо. Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгресс “Хэнийг ч орхихдуулахгүй байх” уриан дор дараахь зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаварлан гадуурхах агуулга бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, иргэд, олон нийтийн сөрөг хандлага, гутаан доромжлол, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмжгүй байдал, бие даан амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах.  Нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэсэн гол салбарууд болон бусад суурь үйлчилгээ хүртээмжтэй болгоход санал нэгдлээ” гэв. Үүнээс гадна  хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх нь сэргээн засах хандлагаас илүү өргөн хүрээний ач холбогдолтой хандлага гэдгийг тодорхойлж хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хүн төвтэй байх ёстой гэдгийг бүхий л оролцогч талууд хүлээн зөвшөөрч, өөрсдийн бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд санал нэгджээ. Үүний тулд Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгааг олон улсын төлөөлөгчид онцоллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн дараагийн тавдугаар конгрессыг 2023 онд зохион байгуулахаар санал нэгдэж, эрхийг  Камбож улс авчээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.5  БААСАН  №135  (6102)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06