Хятадад хаягдалтай тэмцэх хууль баталлаа

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бээжин, Шанхай хотын удирдлагууд БНХАУ-д тулгараад байгаа асуудал хог хаягдалтай тэмцэх хуулийг баталсан байна. Ингэснээр хог хаягдлаа ангилаагүй иргэд, байгууллагуудыг торгох ажээ. Хуулийг хэрэгжүүлснээр иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн нөлөөг багасгахыг зорьж байгаа юм байна. Шанхай хотод хогийг ялган ангилах шинэ журмын дагуу 24 сая оршин суугчийг  торгуулахаас сэргийлэх, ногоон орчинг хөгжүүлэхэд туслахын тулд  дөрвөн чингэлэгт хог хаягдлыг ангилан ялгах шаардлагатай ажилд оролцуулахаар болжээ. Мөн иргэд өдөр бүр тогтсон цагт, заасан газарт хогоо хуурай, нойтон, дахин ашиглаж болох, хор хөнөөлтэй гэж ангилан гаргаж тавих ёстой юм байна. Харин энэ дүрмийг биелүүлээгүй хүн 200 хүртэл, компани, байгууллагыг 50 мянган юаниар торгох аж. Бээжин хотын асуудал эрхэлсэн комисс  хог ангилалтын журам нь өөр ч энэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, Бээжингийн 20 сая иргэн хог хаягдлаа гал тогоо, дахин ашиглах боломжтой, хор хөнөөлтэй гэж ангилж хаях ёстой юм байна. Нийслэлийн эрх баригчдын мэдээлснээр энэ шаардлагыг биелүүлээгүй иргэн, байгууллагыг торгох торгууль Шанхай хотынхтой адилхан байх гэнэ. БНХАУ-ын Засгийн газар орон даяар бүх орон сууцанд хог хаягдлыг ангилж хаяхад зориулсан сав барихад гурван тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сард хог хаягдлаа ангилах явдлыг  зөв нийгмийг байгуулсныг харуулсан ёс суртахууны түвшингийн илэрхийлэл гэж үзжээ. Мөн иргэдээ энэ ажилд хамтран ажиллахыг уриалсан аж. Харин БНХАУ-ын  бүх хот өнгөрсөн сарын эхээр албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн төслийн дагуу хог ангилах системийг 2025 он гэхэд хийж дуусгах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06