C.Баяр ном хэвлүүлж, М.Энхсайхан лекц уншив

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монгол Улсын Ерөнхий сайд асан  М.Энхсайхан,  С.Баяр нарыг уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ.  Өнгөрсөн хугацаанд С.Баярыг 60 хоног,  М.Энхсайханыг  24 цаг саатуулж байсан.  Тэгвэл  шалгагдаж буй сайд нар өөрсдийн хэмжээнд нийгэмд  дуу хоолойгоо хүргэж эхэллээ.  Ерөнхий сайд  М.Энхсайхан өчигдөр /07.03/ "Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ” сэдэвт лекцийг  хүргэлээ. Тэрээр Би хувь тохиолоор Монголын анхны ардчилсан Засгийн газрыг  тэргүүлсэн. Миний дараа Ц.Элбэгдож, Ж.Наранцацралт,  Р.Амаржаргал нар Ерөнхий сайдаар ажилласан. 1996-2000 оны хооронд Монгол маш чухал үйл явдал болж өнгөрсөн нь зах зээлийн эдийн засагт шилжсэн. Ардчилагчдын тэмцлийн гол зэвсэг нь эдийн засаг байсан юм. Шинэ хуучны зөрчил одоо ч гэсэн байна. Энэ цаг үед шүүх, хууль хяналтын байгууллага итгэл үнэмшилтэй, улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой” гэсэн санааг лекцээрээ хүргэв. Харин  Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэрхэн "хүмүүжиж" байсан талаараа "Жаран хоног, "Жаран"-ы бутархай" хэмээх ном гаргажээ. Тэрээр өөрийн дурсамж номынхоо нээлтийг ирэх баасан гаригт хийх бөгөөд шинэхэн номоо нийтлэлч Б.Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ.  Ерөнхий сайд асан С.Баяр эрхзүйч хүнийхээ хувьд хууль, шүүхийн байгууллагыг хэрхэн ажилладаг тухай бичсэн нь сонирхлыг татаж байна. Эх сурвалж:www.polit.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06