Үндсэн хуулийн II хэлэлцүүлгийг наадмын дараа хийнэ

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх тухай саналыг авч хэлэлцэж, дэмжжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн албан хүсэлтэд “Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал их байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг мөн. Арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулах гэдэгтэй маргаж байгаа хүн байхгүй. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг огтолж хэрхэвч болохгүйг Та бүхэнд сануулъя. Миний бие ард түмнээс сонгогдсон төлөөллийн хувьд УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлаж байна. Авах зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг баяр наадмын дараа болгож өгнө үү” гэсэн санал ирүүлсэн.  Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийг хэлэлцэх журмын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлэг тасралтгүй явна. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы хуралдааныг долдугаар сарын 16-20-ны хооронд явуулах шийдвэр гаргалаа. Харин долдугаар сарын 4-5, мөн 8-9-ний өдрүүдэд ажлын дэд хэсгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаас 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Цаашлаад хаврын чуулганыг хаах хуулийн хугацаа нь болсон. Иймд энэ баасан гаригт хаврын чуулганыг хаагаад, ээлжит бус чуулганыг нээхээр хэлэлцсэн. Ерөнхийлөгч долдугаар сарын 16-ны нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, санал хэлэхээр болсон. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчтэй ижил санал өгнө гэж байгаа. Үүний дараа ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Эндээс гурав дахь хэлэлцүүлэг хийх эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэв. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06