Багш, шавь хоёр “Урлагийн амьдрал”-аа дэлгэлээ

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Дүрслэх урлагийн салбарт 12 Ардын зураач бий. Тэднээс өнөөдөр хоёр нь уран бүтээлээ туурвиж байна. Тэд бол Монгол, Францын Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Чогсом, түүний шавь Төрийн шагналт, Ардын зураач До.Болд нар юм. Тэд төрийн их баяр наадмаа угтан “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ энэ сарын 1-нд “Монгол Арт” галерейд дэлгэлээ. Үзэсгэлэнд 200 гаруй бүтээлээсээ дээжлэн тавьжээ. Зарим бүтээлээс нь дурдвал Ардын зураач Б.Чогсом гуайн 1984 онд зурсан “Цахилгаан станц”, “Залуу малчид худаг дээр”, “Заан Тэрэлж”, “Гол дээр”, “Дарь эхийн сүм-Парис”, “Намрын уянга” хэмээх түүх өгүүлэх бүтээл олон харагдаж байна. Мөн үүнээс гадна судалбар зураг, энэ онд зурсан шинэхэн бүтээлээсээ дэлгэсэн нь олны сонирхлыг ихэд татаж байв. Тэрээр  “Миний 110 орчим бүтээлийг энд дэлгэсэн. Би  энэ бүтээлүүдээрээ 1940, 1950-иад оны Монголын амьдралыг харуулсан байдаг. Би он алгасалгүй бүтээлээ хийж ирсэн. Тэр болгоныг дэлгэж тавих нөхцөл алга. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодод хэчнээн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэснээ санахгүй байна” гэв. Түүний урын сан дахь 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эерэгээр өөрчлөхүйц үлгэр жишээ, үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог юм.  Харин түүний шавь зураач До.Болдын хувьд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн байлаа. Тэрээр бүтээлийнхээ тухай “Сүүлийн жилүүдэд миний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдэн сэтгэл санааны байдлаа үзэгчидтэйгээ хуваалцаж байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг. Өнгөрсөн хугацаанд амьдралынхаа ханийг алдаж элдвийг туулж, үзлээ. Би зурагаа зурсаар л байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ойрын хоёр гурван жил Энэтхэгт хийсэн бясалгалынхаа ачаар зурсан бүтээлүүдээс түлхүү дэлгэлээ” гэв. Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд гуай өдгөө 67 настай бол Монгол, Францын Ардын зураач Б.Чогсом гуай нас сүүдэр 90 хүрч байгаа ажээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06